ФОТО | Урлагаар түүчээлсэн 30 жил
2021 оны 11 сарын 15

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрөгч баасан гарагт /2021.11.12/ болж өндөрлөлөө. Ёслолд театрын урлагт зүрх сэтгэлээ зориулсан үе үеийн уран бүтээлчид оролцсоныг гэрэл зургаар хүргэе.

Монгол Улс театр урлагийн эртний уламжлалтай орон билээ. Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж, соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм.

Зүй ёсоор тухайн үед энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж, хөгжлийн шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байв. Ингэсээр 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-р тогтоол гарчг, “Улсын төв театр” байгуулагдан, С.Буяннэмэхийн "Үнэн" жүжгээр үүд хаалгаа нээсэн түүхтэй.

Өдгөө УДЭТ нь 2021 оны байдлаар захиргаа удирдлагын хэлтэс, уран бүтээлийн хэлтэс, үйлдвэр техникийн хэлтсийн бүтэцтэй ажиллаж, нийт 130 гаруй уран бүтээлч, ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet