Шинэ дуучдаар бүл нэмсэн ”Тоонот” студи 3 жилийн ойн тоглолтоо хийнэ
2021 оны 11 сарын 11

2018 оноос эхлэн шинэ залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээгээд буй “Тоонот” студи гурван жилийн ойн баяраа энэ сарын 19-нд өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэх гэж байна.

Тэд жил бүр “Toonot volume” цомог гаргадаг бөгөөд энэ жил ч мөн адил “Toonot volume-3” цомгоо гаргажээ.

“UG palace”-д болох уг тоглолтод тус студийн найман уран бүтээлч TOONOT VOL.1,2,3 цомгийн хит дуунууд болон соло дуунуудаа хүргэх аж.

“Тоонот” студи нь “Open mic”-ээр авьяасаа гайхуулаад амжсан Г.Уянгадарь охин болон бидний мэдэх "Дижитал" хамтлагийн Эркаг багтаа нэгтгэжээ. Ийнхүү уран бүтээлчдийнхээ тоог нэмж, найман гишүүнтэй болсон “Тоонот”студийн хамт олон “UG Palace”-д нэгэн үдэш үзэгчдийг доргиох гэж байна.

Тоглолтын тасалбарыг ЭНД дарж захиалах боломжтой. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet