“ХӨХ СҮРЭГ” бүх нийтийг малжуулах төсөл 11-р сарын 11-нд нээлтээ хийнэ
2021 оны 11 сарын 9

Хот суурин газрын иргэд, бүр гадаадад амьдран суугаа монголчууд маань өөрийн гэсэн малтай болох боломж бий юу?  Жил бүр хэдэн саяар өсөх малын тоо толгойг сонсоод өөрийн гэсэн малтай болж, түүнээсээ ашиг шимийг нь хүртдэг байх, ядаж махаа хямд үнээр авдаг байх хүсэл хүн бүрд бий. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зөв мэнэжментээр эргэлтэд оруулж, эцсийн дүнд нь хөдөө хотын гэлтгүй иргэдэд ашигтай байх шинэ тогтолцоо бүрдүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд удаж байна.

Хөрөнгийн зах зээл хөгжиж буй энэ үед эрсдэлгүй, тогтвортой, үр ашиг сайтай төсөлд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хөрөнгө оруулагч танд цаг хугацаа, орон зай, газарзүйн байршлаас үл хамаарч, дэлхийн хаанаас ч өөрийн гэсэн малтай болох “Хөх Сүрэг” төслийг санал болгож байна.

Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар малын тоо толгой 70 гаран сая орчим байна. Харин малчин өрхийн тоо 242 мянга байгаа нь мал эзэмшигчийн тоо нийт хүн амын 35% орчим гэсэн судалгаа гарч байна.  Үүнээс үзэхэд Монголчууд бид  таван эрдэнэ болсон малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байна гэсэн үг.

Гэтэл малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийн даацын хүндрэл, бэлчээр талхлагдаж буй ноцтой асуудлууд ч хөндөгддөг. Нөгөөтэйгүүр малаас гарах ашиг шим, эдийн засгийн үр өгөөж багатай байдал нь энэ салбарт цоо шинэ менежмент дутагдаж буйн илэрхийлэл юм.

Иймд орчин үеийн технологийн шийдэл болон компанийн зөв менежментийн дагуу хүн бүрд хүртээмжтэй мал аж ахуйг хөгжүүлэх, тооноос чанарт шилжих, эдийн засгийн үр өгөөжийг хөрөнгө оруулагчдад хүртээх цоо шинэ боломжийг энэхүү “Хөх сүрэг” төслөөр олгохыг зорьж байна.

Тодруулбал, тус төслийн хүрээнд таван хошуу малын ашиг шим, онцлог байдлыг харгалзан үзэж тэмээнээс бусад малыг цаг уурын болон байгаль орчны таатай нөхцөлд, улсын сайн малчдын туршлага, зөвлөгөөн дор, үр ашигтай нөхцөлтэй гэрээний дагуу хариуцлагатай өсгөж, ашиг шимийг бодитоор танд хүртээх юм.

ХӨХ СҮРЭГ төсөлд ADU, UMBU, CONI, YMA, OVS гэх төрлүүд багтаж байгаа бөгөөд  төслийн хүрээнд мал эзэмшигчидтэй  5 жилийн гэрээ байгуулж, өөрийн нэр дээрх малын ашиг шимээс жил бүр хүртэх боломжийг олгоно.

Жишээлбэл,  Та 11 сарын 11-ний өдөр 11 цагт захиалга нээгдэх үед өөрийн нэр дээр 5 хонь эзэмших бол жил бүр таны хонины тоо хоёроор өсөх юм. Та өсөлтийн 2 хониноосоо 1 хонийг жил бүр хүнсэндээ хэрэглэж болно гэсэн үг юм.

 “Хөх Сүрэг” төслийн захиалга 2021.11.11-нд 11 цагт нээгдэх бөгөөд та дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягнаас аваарай.

Утас: 72777878

https://www.facebook.com/groups/4171843552943212

Нүүдэлчин ахуй соёлыг тээж буй МОНГОЛ түмний үнэ цэнэ, ирээдүй хойчдоо өвлүүлэх өв хөрөнгө юу вэ? Эртнээс өвлөн ирсэн бидний түүх НҮҮДЭЛЧИН соёл билээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet