Хүмүүнлэгийн үйлст мисс
2021 оны 11 сарын 2

Тийм ээ, тэр мисс. Тэгээд болоогүй хүмүүнлэгийн үйлст, үзэсгэлэнтэй ганган мисс тодотголтой. Дэлхийн тавцанд гарч, нэр алдраа дуурсгах том гавьяа бүтээгээгүй ч эх орондоо бол алдар цуутай, од нэгэн. Хөрслөг бор царай, эвлэгхэн бие, ялдам инээдээрээ эрчүүдийн харц булааж, өөртөө дурлуулж явсан Б.Ганболор хөтлөгч Наранбаатартай дэр нэгтгэж, хэсэг хамтран амьдарсан тус тусын зам мөрөө хөөсөн. Өдгөө single mom статусаар нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян хийж жигтэй донжтой амьдарч буй.

Зөвхөн мисс бус анагаахын салбартаа үнэлэгдэж, олон сайн үйлс хийсний нэг нь Түлэнхийн төвд хэвтэн эмчүүлсэн 0-3 насны хүүхдэд тусалсан, өрх толгойлсон ээжүүдийг үнэгүй эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг зэрэг олон ажил хийснийг түмэн олон тийм ч сайн мэдэхгүй. Гэвч хийсэн бүхнээ сошиалд тавьж дэлгээд байдаггүй мисс бүсгуй сайн дураараа бусдад туслахаа болихгүй юм гэсэн шүү.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet