Хөрөнгөөр аархдаг эгэлгүй гишүүн 
2021 оны 11 сарын 2

Төрөөс 33 тэрбум төгрөг авчихдаг, ахмадууддаа мөнгөн аяга бэлэглэж, хөрөнгө бэлээрээ аархдаг шинэ гишүүн бол Хассуурийн Ганхуяг. Бэлтэй хэрнээ жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ урдуур дайрч, улам илүү хөлждөг нь гишүүдийн хувьтай заяа мэт л байдаг болж. ЖДҮ-ээс зээл авч, төрийн мөнгийг идсэн Б.Ундармааг барахгүйгээр барахгүй бараг хувь тавилантайгаа эвлэрээд мөнгө идэхийг нь хүлээн зөвшөөрдөг болчихсон ч юм шиг. Мөнгөтэй хүнийг илүү мөнгөтэй болохыг нь зүгээр харж суудаг нь жам болох нь.

Нэрээ сийлсэн үнэ бүхий мөнгөн аяга, жааз бэлэглэж, улстөрчид дундаа шинэ моод дэлгэрүүлж Х.Ганхуяг шинэ жишиг тогтоогоод амжсан. Шинэ гишүүд нь ч түүнийг даган дуурайж, баяр, наадам, ахмадуудын баяраар их юм цацдаг болох вий. Өөр ч нэг хийсэн гавьяагүй, Төрийн ордоны бас нэг мануул болсоор жилийн хугацааг юутай ч нэг давчихлаа шүү. Үлдсэн гурван жилээ яавал иргэдээсээ өндөр үнэлгээ авч, дараагийн сонгуульдаа хүч сэлбэх вэ гэдгээ эртнээс бодож суу даа, Х.Ганхуяг гишүүн ээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet