Ч.Номин: Циркийн барилга дээр хатуу байр суурьтай байгаа
2021 оны 11 сарын 2

Улсын циркийн барилгыг 2008 онд менежментийн хувьчлалаар “Аса” групп эзэмших болсон. Гэтэл циркийн барилгын засвар, шинэчлэлийн асуудал тал дээр өнөөдрийг хүртэл дорвитой хийсэн зүйлгүй байна гэх шүүмжлэлийг дагуулах болсон. Нөгөөтэйгүүр цирк тэр чигтээ хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг талбар боллоо гэх нь ч бий.

Үүнд  Соёлын яамны сайд Ч.Номин байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Циркийн барилгын хувьд 1971 онд ашиглалтад орсон. "Аса" групптэй хийсэн гэрээгээр циркийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн авч явна гэсэн чиг үүргийг тодорхой дурдсан. Тэгэхээр Монгол Улсын Соёлын яамны хувьд цаашид циркийг үйл ажиллагааны хувьд циркийн чиглэлээр нь авч явах ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа” гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet