УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хүчингийн хэрэгт холбогдсон уу?
2021 оны 11 сарын 1

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эгүүлэн татна гэх бор шувуу нисэх боллоо. Тодруулбал,  түүнийг хүчингийн хэрэгт шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна. Хэдийгээр уг асуудлыг Төрийн ордонд нууцалж байгаа ч аль эртнээс түүний тойрог болох Дорнод аймагт нөхөн сонгууль зарлагдах нь шум таржээ. Тэр бүү хэл нөхөн сонгууль хийх нь тодорхой тул Н.Номтойбаяр Дорнод аймгийн сумдуудаар явж, нүхээ малтаад эхэлсэн гэх мэдээлэл ч гарч эхэллээ. 

Харин Х.Болорчулуун гишүүний хувьд "Энэ бол гүтгэлэг. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор намайг гүтгэж байна" гэх тайлбарыг өгчээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet