Боловсролын салбарын бүх “зөөлөн суудал” Л.Цэдэвсүрэнгийнх
2021 оны 11 сарын 1

Боловсролын салбарын “буг чөтгөр”-өөр  Л.Цэдэвсүрэнг нэрлэчихье. “Буг чөтгөр”-ийг зөөлрүүлж салбартаа дархлагдсан хүн гэж орлуулж болох юм л даа. Туслах зөвлөхөөс эхлээд хэлтсийн дарга, газрын дарга болтлоо он удаан жил зөвхөн нэг салбартаа явж, нэг нам дагасан. Сүүлдээ бүр сайд, сайдаас буугаад төрийн нарийн. Унасан ч зөөлөн буйдан дээр тухалчихдаг гэсэн үг.


Л.Цэдэвсүрэн 2020 онд Боловсролын сайдаар томилогдон хагас жил гаруйхан ажиллаад 2021 онд кабинетийн хамт огцорсон юм. Огцормогцоо яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга болоод дахиад ороод ирлээ. Одоо юу гэмээр ч юм дээ. Хуульч Л.Цэдэвсүрэнгийн боловсролын салбарт өнгөрүүлсэн хугацаагаар бараг л кино хийхээр болчихлоо. Сайд байхдаа их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс Монголын түүх, хэл бичгийн хичээлийг хасах шийдвэр гаргаж  баахан шүүмжлэл дагуулсан. Мөн хүүхэд харах үйлчилгээ хэрэгжихгүй хэмээн мэдэгдээд байсан ч удалгүй Засгийн газраас хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэхээр зарласан зэрэг юу хийх, яахаа шийдээгүй байж байгаад л огцорсон санагдах юм. Гэтэл дахин яамны хамгийн хариуцлагатай чухал албан тушаалд суучихлаа. Одоо тэгээд түүнийг боловсролын чанарыг “D” дүнтэй болгох зорилтоо хэрэгжүүлэх гээд салбараасаа холдохгүй эргэж хургаад байдаг юм болов уу даа л гэж найдахаас даа. 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet