Д.Өнөрболор хар толгойгоо аврахын тулд Ч.Ундрамаа жийв
2021 оны 11 сарын 1

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хэрэгжих байсан "Жишиг сум" төслийг 2022 оны төсвийн төсөл хэлэлцэх үеэр унагаж, төсөвлөгдсөн хөрөнгийг өөр сумдад барилга байшингийн гаднах фасад барих ажил руу шилжүүлсэн хэмээн буруутгаж буй. Тэгвэл Д.Өнөрболор гишүүн өөрийн цахим хуудсаар дамжуулан  "Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн голлох төв болсон Алтанбулаг сум “Боомт хот” болж хөгжих ёстой. Тус сумыг “Жишиг сум” “Боомт хот” болгоход 12 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ санаачилгыг Ж.Эрдэнэбат гишүүний хамтаар Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлж, шийдвэрлүүлэх зорилготой байсан боловч төсвийн байдлаас шалтгаалж анхны төсөөлөл танагдаж 4 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгасан" гэжээ.
Түүний хэлж буйгаар 12 тэрбум төгрөг шаардлагатай байгаа ч 4 тэрбумыг төсөвт суулгуулсан аж.


Гэвч түүний хариу тайлбараас үл шалтгаалж иргэд дээрх асуудлыг ил гаргаж шүүмжилсээр байгаа юм. Нөгөөтэйгүүр жишиг сум болгох хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нар Ерөнхий сайдад уламжилж ирэх оны төсөвт шаардлагатай 4 тэрбумыг суулгасан гэх.  Гэвч Д.Өнөрболор гишүүн Ч.Ундрамаа жийж Ж.Эрдэнэбат гишүүнтэй хамтарч уг ажлын төсвийг ирэх оны төсөвт суулгасан хэмээн мэдэгджээ. Мөн цаашдаа Алтанбулаг сумаа "Боомт хот" болгоход шаардагдах төсвийг нэмэгдүүлэх талаар Ж.Эрдэнэбат гишүүнтэй хамтарч ажиллах болно гэж онцолжоо.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet