Д.Ихбаяр МЗХ-ны дэд ерөнхийлөгч болсон гэв үү?
2021 оны 10 сарын 29

Жүжигчин Б.Мишээлийн болзоот хархүү гэдгээрээ бусад НИТХ-ын төлөөлөгч нараас ялгардаг энэ хархүү ажлаа хэр сайн хийж байгааг чөтгөр бүү мэд. Жуман төлөөлөгчид бүү хэл нүдэнд ил гишүүдээ хянаж чадахгүй байна зүгээр. Ямартай ч сая нэг тодоор гарч ирсэн нь МЗХ-ны дэд ерөнхийлөгчид дунд байгаа явдал байна. Уг нь цагтаа улсын бодлого тодорхойлогчдыг бэлддэг үе үеийн ерөнхийлөгчид нь улс төрд тод өнгө болдог газар байв. Одоо ч тэгээд дуртай нь холбоо байгуулж дуртай нь талбай дээр өлсөөд байхаар хөл толгой нь олдохгүй юм л. Эртний сайхан холбоод, олон нийтийн байгууллагууд гоцгойрч гарч ирэх амаргүй бололтой. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet