“Хотулун гүнж” Парист
2021 оны 10 сарын 29

Зохиолч Б.Шүүдэрцэцэг номноосоо гараад ч ном шигээ сонирхолтой бүтээлүүд хийж чадахаа ээлж дарааллан харуулсаар байгаа. Түүний нэрийн хуудас болсон бүтээл “Ану хатан”. Харин дараагийн скандал нь “Хотулун гүнж” болох нь. Гол дүрийн бүсгүй Б.Цэрэндолгор нь монголдоо төдийгүй дэлхийд танигдсан сошиал фэшниста бүсгүй. Л.Балхжавын бэр хэдий ч тэр тодотгол нь нэрнийх нь урд тэгтлээ бичигдээд байдаггүй нь өөрөө карьертай бүсгүй гэдгээс болсон зүйл. Москвагийн Театр урлагийн сургуулийг төгссөн, загвар өмсөгч фэшн болон фото модель бүсгүй киноных нь трейллерийн нээлт болж байгаа энэ өдрүүдэд Парист загвар өмсөгчийн ажлаа хийж явна. Түүний фото бас л өөр өнцөг шүү. Балетаар хичээллэдэг бүсгүй “ТюТю”-д анх дебют хийсэн нь өөрийнх нь бодит амьдрал натуртай ойролцоо байсан биз. Харин түүхэн кинонд баатарлаг гүнжийн дүр турьхан бүсгүйд хэр наалдаа бол? 


Д.Сэргэлэн 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet