УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тэнэглэл
2021 оны 10 сарын 26

Зүгээр л таалагдаж л байвал болоо, олонхын талд үг дуугарчихад л болдог юм, сайнаар ч бай муугаар ч бай яригдаж байхад гэмгүй,  өгнө гэсэн хүнд л манай Монголчууд дуртай. Одоо энэ байдлаа больчих л доо УИХ-ын гишүүд ээ. Ард иргэд чинь тийм тартагтаа тулчихсан хүмүүс биш шүү дээ. Хүүхдэд чихэр өгөөд аргадчихдаг шиг, ард иргэдийг ч бас аар саархан зүйлээр даапаалж ханах болоогүй юу?. Өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр М.Оюунчимэг гишүүний гаргаж байгаа санал санаачлагыг харчих л даа. Доромжилж дооёолж ханадаггүй хүмүүсийн энэ мэт үйлдлийн зөв бурууг ард түмэн дэнслэхтэйгээ байгаа юм л даа угтаа. 
Тэрээр ковид туссанд нь тусалчихлаа, тусаад өнгөрсөнд нь эмгэнэл илэрхийлчихлээ, одоо тусаагүй байгаа хүмүүсээ баярлуулая л даа ухааны юм ярьж сууна. Бүх л бүтэн байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн хүн ийм юм яриад сууж байх хэр зохимжтой вэ. Бүр сувилалд нэг удаа хамруулах эрх зэргийг бодолцож үзье гээд хэнэг ч үгүй хэлээд сууж байна шүү дээ. Арай л дэндүү доромжлол биш үү. Гэртээ суусаар байгаад өглөө, өдөр, оройн хоолноос өөр зүйл толгойд буухаа болилоо гэдэг шиг энэ гишүүнд хийх ажил нь тэгж л их багадаад байгаа юм байх даа.
2022 оны улсын төсөвт ковид тусаагүй иргэдээ урамшуулах зүйл тусгаж өгөх хэрэгтэй гэж хэлээд сууж байгаа М.Оюунчимэг гишүүнтэй цаашид юу ч ярихав дээ. Тэтгэврийн зээлгүй байсан гээд уйлдаг хөгшинтэй яг адил зүйл УИХ-ын эрхэм гишүүн нь яриад сууж байна шүү дээ. Энэ бол яалт ч үгүй хэнд ч хамаагүй таалагдах гэсэн хүний тэнэглэл. 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet