SUN MEDICAL ЗӨВЛӨЖ БАЙНА | Хэт авиан шинжилгээ буюу эхо шинжилгээ гэж юу вэ?
2021 оны 9 сарын 27

Хэт авиан шинжилгээ буюу эхо шинжилгээ гэж юу вэ?

 Хэт авиан оношилгоо нь өндөр давтамжтай дууны долгион ашиглан хүний биеийн эрүүл ба эмгэг, эрхтэн системийн бүтцийн болон голомтот өөрчлөлтийн талаархи мэдээлэл авах шинжилгээний арга юм.
Хэт авиан шинжилгээ нь хүний биед хоргүй, зовуурь шаналгаагүй, өртөг хямд, оношилгооны үр дүн өндөртэй шинжилгээ юм.

Хэт авиан шинжилгээ ямар төрөлтэй байдаг вэ?
Хэвлийн хөндий буюу дотор эрхтний эхо
Зүрх
Бамбай
Хөх
Эмэгтэйчүүд
Төмсөг, түрүү булчирхай
Зөөлөн эд
Зулайн эхо                                                                                                               
Түнхний
Ургийн хэт авиан  гэх мэт оношилгооны олон төрлүүд  байдаг.
Хэрэв та хэт авиан шинжилгээ хийлгэхээр шийдсэн бол ямар бэлтгэл хангах вэ?

Өлөн үедээ үзүүлэх
Биеийн жингийн илүүдэлтэй болон гэдэс дүүрдэг хүмүүс шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнөөс хий үүсгэх хоол унд  /сүү, цагаан идээ, өндөг, хийжүүлсэн ундаа/ -ыг хэрэглэхгүй байх.
Аарцгийн хөндийн эрхтэнүүдийг дүүрэн шээстэй давсгаар цонхолж  хардаг болохыг анхаарах хэрэгтэй.
Давсагт гуурстай үед давсаг харах шаардлагатай бол гуурсыг хавчиж давсагт шээс хуралдсаны дараа үзүүлэх
Түрүү булчирхай болон умай дайвар харуулах бол давсагт шээстэй байх
3 сараас дээш хугацаатай жирэмсний үед давсагт шээстэй байх шаардлагагүй.

Манай эмнэлгийн Эрхэм зорилго: БИДНИЙГ ЗОРИН ИРСЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮРТ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ

Facebook page: Sun medicial center UB

Ажиллах цагийн хуваарь:

/08:30-16:30/ Даваа-Баасан

/09:00-14:00/ Бямба

Утас:7577 7800 , 8882 7500

Хаяг:ХУД 7-хороо, Яармаг

Email: info@sunhospital.maan

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet