Squid Game” киноны жүжигчин Жун Хо Ён Louis Vuitton-ы амбассадор болжээ
2021 оны 10 сарын 7

Squid Game” киноны жүжигчин, модель Жун Хо Ён Өмнөд Солонгосоос сонгогдсон Louis Vuitton-ы хоёр дахь амбассадор болжээ. Өмнөх амбассадор нь алдарт BTS хамтлаг аж. 
Мөн “Squid Game” киноны жүжигчин бүсгүй Жун Хо Ён Өмнөд Солонгосын инстаграм дахь хамгийн их дагагчтай эмэгтэй жүжигчин болжээ. Сүүлийн үед “Squid Game” кино тренд болж байгаа учир жүжигчин Жун Хо Ёны инстаграм дагагчийн тоо тасралтгүй өссөөр байгаа юм. Түүний инстаграм хаяг одоогоор 15,8 сая гаруй дагагчтай болоод байгаа юм.

Түүний инстаграмын дагагчдын тоо өмнө нь жагсаалтыг тэргүүлж байсан алдарт жүжигчин Сон Хэ Кёг болон Ли Сон Гён нарынхыг давжээ.

Жүжигчин Жун Хо Ён нь 1994 онд төрсөн, өдгөө 27 настай бүсгүй юм. Тэрээр 16 наснаасаа загварын ерөнтөцөд хөл тавьсан ба Korea's Next Top Model-д оролцож байв. Өмнө нь хамтлаг, дуучдын дөрвөн видео клипэнд тоглож байсан түүний хувьд  “Squid Game” киноны Кан Сэбёк нь хамгийн анхны киноны дүр юм. Сонирхуулахад тэрээр алдарт "Reply 1988" киноны жүжигчин Ли Дон Хвитэй 2016 оноос хойш болзож байгаа юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet