Сайд асан Д.Сарангэрэл залуу охидоос дутахгүй
2021 оны 9 сарын 28


Ботокс шахуулаад, мэс засалд дурлахаа шахсан парламентийн эх хатан Д.Сарангэрэл сүүлийн жилүүдэд албан тушаалд тун одтой яваа. Даанч мэдлэггүй газарт нь сайдаар томилчихдог нь хүндхэн асуудал. Эзэмшсэн мэргэжил нь сэтгүүлч боловч эх хүний сэтгэл байна уу, эмэгтэй хүний мэдрэмж байна уу ямартай ч Эрүүл мэндийн яамыг дөрвөн жил удирдаж чадсан. Хамгийн хэл амтай, дажинтай салбарын байр байдлыг кoвид жинхэнэ утгаар нь харуулсан хэвээр. Аз болж Д.Сарангэрэл сайд үймээнээс өмнө суудлаа өгч таараад карьертаа сэв суулгаагүй.

Цар тахлаас үүдээд зогсонги байдалд орсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдоод дорвитой ажил хийхгүй байсаар тамгаа өөр хүнд шилжүүлсэн. Бусад сайд нар нь хилээс хил дамжиж, аймаг сумаараа тойрч байхад манай хүн гоо сайхандаа анхаараад, өөрийгөө тордоод тун завгүй. Залуу охид, бүсгүйчүүдээс дутахааргүй гоолиг, өнгөлөг харагдаж байна гэж жигтэйхэн. Ажлаа ингэж хийдэг бол алаад өгөх нь,

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet