“Гэм зэм” жүжигт Х.Баярмаа дүр бүтээнэ
2021 оны 9 сарын 28


Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулсан. Тэгвэл театрын нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгээр эхлүүлэхээр болжээ. “Гэм зэм” романыг утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа жүжгийн зохиол болгосон бол найруулагч М.Батболд найруулах аж.
Харин жүжгийн Дуня буюу Авдотья Раскольниковагийн дүрд жүжигчин Х.Баярмаа тоглохоор болжээ. Урлагийн гэр бүлд төрсөн азтай бүсгүй Х.Баярмаа өндөр нуруу, царайлаг төрх, гоолиг биеэрээ эрчүүдийн харц унагааж, жүжиглэлтийн ур чадвараараа ч үеийнхээ бүсгүйчүүдийг бут цохидог. Халуухан, залуухан, дээр нь ганц бие яваа Х.Баярмаа сүүлийн үед уран бүтээлийн олз арвин бий. Саяхан "Худалдагч охин" кинонд тоглож, киногоо үзэгчдийн хүртээл болгоод амжсан. Тэгвэл арваннэгдүгээр сард Дунягийн дүрээр үзэгчидтэй уулзах нь. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet