Их аварга Асашорюү Д.Дагвадорж 41 нас хүрлээ
2021 оны 9 сарын 27

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашорюү Д.Дагвадорж 41 нас хүрлээ. Тэрээр 16-хан насандаа арлын Япон орныг зорьж Мэйтокү хэмээх Спортын ахлах сургуульд элсэн орсноор сумогийн ертөнцөд хөл тавьж байв.  1999 онд буюу 19  насандаа анхны  башёд барилдах эрхээ авч анхны жилдээ буюу 5 сарын башё “Жонидан” зиндаанд ганц ч унаагүй долоо даван түрүүлж “Макүшита” зиндаанд орсноор түүний гялалзсан амжилтын эхлэл тавигджээ. Д.Дагвадорж Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд нийт 25 удаа түрүүлж, 669 ялалт байгуулснаар 2003 онд буюу 23-хан насандаа “Ёкозүно” цолонд хүрч 68 дахь Их аварга болсон билээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet