Сайд болоод сайрхаж явна
2021 оны 9 сарын 23

Шинээр томилогдсон сайд нар дунд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ажлаа харин ч нэг шижигнэтэл хийж яваа. "Мөнхийн үсэг” компаниас ажлын гараагаа эхэлж, МАН-тай ажил амьдралаа холбосоор өдийг хүрсэн тэрээр хоёр улсын хооронд бужигнуулж, ид хаваа гайхуулсаар. Одоо хүртэл улс төрд шинэ дүр хэвээр байгаа тэрээр шинoкoвуудаа өнгөлж эхэллээ.

Сайны хажуугаар саар гэгчээр дэд сайдад томилогдсон даруйд нь түүний тухай хар бараан мэдээлэл цахим орчинд шуугиан дэгдээж байв. Гэвч эзэмшсэн мэргэжил ажилласан албан тушаал мэдлэгээрээ хаана ч гологдохооргүй тэрээр хэл амаа билүүлээд бусад орны сайд, зөвлөхүүдийн амыг нь ангайлгаж явна. Гишүүн бүү хэл сайдын ажлыг хэл устай хүн хийх нь өмнөх парламентад бол ховор үзэгдэл Ядаж нэг нь ч болов ингээд аяслаа төлөвлөөд явчих шиг аятайхан зүйл хаана байх билээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet