МУГТ Э.Содномпилжээд 120 сая, дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг олгоно
2021 оны 9 сарын 22

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Токио-2020 паралимпын аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээд 120 сая, түүний дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг олгох тухай тогтоолыг баталжээ.

Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журмын дагуу энэхүү мөнгө шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна. 

Мөн Чөлөөт бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин Батбаатарын Энхзул, хүрэл медаль хүртсэн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл, дасгалжуулагч Паламын Чулуунбаатар, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгоно.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet