ФОТО: “Mongolia Mining 2021” үзэсгэлэн нээлтээ хийлээ 
2021 оны 9 сарын 22


Улаанбаатар хотод 10 дахь жилдээ үргэлжилж буй “Mongolia Mining 2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн өнөөдөр /2021.09.22/ нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнгээр уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг харуулах, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинар, тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд 3 өдрийн турш зохион байгуулагдах юм. 


“Мongolia Mining 2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн тухайн салбарт техник технологийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд Уул уурхайн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт малтмалын газар дэмжин ажиллаж уламжлалт ёсоор Майнэкс Монгол ХХК, Экспо Монгол ХХК-тай хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 130 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчилж байна. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet