...
“Топ степ” ХХК-ийн захирал Ц.Дэжээ: Солонгосын “Каннам”-ынхны  хэрэглээ болсон Ovaco брэнд  Монголд...
2021 оны 9 сарын 13


Солонгосын олны танил эрхмүүдээс эхлээд баячуудын хэрэглээ болж чадсан “Ovaco” брэндийг Монголдоо анхлан нэвтрүүлж чадсан Цэрэндоржийн Дэжээтэй ярилцлаа. 100 хувь ургамлын гаралтай олон нэр төрлийн серум зонхилсон “Ovaco” брэндийн бүтээгдэхүүн хэрхэн үүссэн, чухам ямар онцлогтой зэргийг энэ дугаартаа онцолж байна. БНСУ-д хиймэл дагуулын мэдээлэл боловсруулах чиглэлээр магистраа хамгаалсан энэ бүсгүй гоо сайхны ертөнцөд нарийн судалгаа, тооцооны үндсэн дээр хөл тавьжээ. Тухайн брэндийг үйлдвэрлэгчид зөвхөн монголчуудад зориулж бүтээгдэхүүн судлан хийсэн нь анхаарал татлаа. Гадны бүтээгдэхүүн монголын зах зээлд олноор хөл тавьдаг ч хэр сэтгэл гаргаж бидэнд тохируулах гэж хичээдэг вэ гэдэг бодох асуудал. Ц.Дэжээ бизнес эрхлэгчийн хувьд хэрэглэгчдэдээ хэзээ ч худал үр дүн амлахгүй бодитой хандаж байгаа нь сэтгэгдэл төрүүллээ. 
-Харьцангуй залуу брэндийг хүчтэй гаргаж ирж байна. Танай бүтээгдэхүүнийг мэдэхгүй хүн ховор байх. Бүтээгдэхүүнийхээ талаар болоод анх энэ брэндтэй хэрхэн учирч, Монголдоо нэвтрүүлсэн талаар яриагаа эхлүүлье?
-Миний хувьд БНСУ-д хиймэл дагуулын мэдээлэл боловсруулдаг чиглэлээр магистраа хамгаалсан. Ингээд сургуулиа төгсөөд эх орондоо ирэхдээ ямар нэгэн бизнес эхлүүлье гэж бодсон. Тухайн үед Монголоос ирж байгаа хүмүүс Солонгост яг ямар зүйл худалдан авч байна, юу сонирхож байна, хувцас худалдан авахдаа хүртэл ямар материалтайг нь түлхүү сонгож байна гэхчлэн ажиглалт хийгээд явсан. Тэр болгон дээр үндэслээд хувцас хэрэгслийн үйлдвэр нээхээр шийдээд Бээжин орж тоног төхөөрөмжөө судлаад, эргээд Сөүлд ирсэн байгаа. Нутаг буцахаасаа өмнө эрүүл мэндийн шинжилгээ өгөхөөс эхлээд, гоо сайхны үйлчилгээ авах, арьс оношлогоо гэхчлэн өөрт хэрэгтэй, шаардлагатай зүйлсийг хийж явж байгаад энэхүү брэндтэй учирсан. Эхний ээлжинд өөрөө хэрэглэж туршиж байгаад, монгол руу явуулж хүмүүст хэрэглүүлж үзсэн. Ингээд Твинтаурт байрлах гоо сайхны эмнэлэгтэй хамтраад янз бүрийн судалгаа явуулж үзсэний үндсэн дээр бүтээгдэхүүнээ оруулж ирэхээр шийдсэн.
Монголд олон орны гоо сайхны бүтээгдэхүүн орж ирдэг. Эрс тэс уур амьсгалтай учир хүмүүсийн арьсны онцлог ч  их өөр өөр. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүний салбарт орно гэдэг маш их эрсдэлтэй. Хамгийн сайн, үнэхээр үр дүн үзүүлж чадахуйц бүтээгдэхүүнийг л оруулж ирэхгүй бол эдийн засгийн хийгээд олон зүйл дээр алдагдал хүлээнэ шүү дээ.
Тиймээс 3-8 сар Монголчууддаа хэрэглүүлж үзэж, эмнэлгийн байгууллагатай хамтарч туршилт явуулсны үндсэн дээр тус бүтээгдэхүүнээ сонгож оруулж ирсэн. Нөгөөтэйгүүр энэхүү брэндийн алсын хараа, үнэт зүйл нь маш их таалагдсан. 

-Яг юу нь таалагдсан бэ. Бүтээгдэхүүнийхээ онцлогийг танилцуулахгүй юу?
-Ovaco-гийн захирал нь өөрөө Солонгостоо томоохон брэндүүдийн гол найрлагыг гаргаж өгдөг шинжээч, судлаач хүн байдаг. Гэтэл анхны хүүхэд нь өндөр харшилтай төрсөн байгаа юм. Ингээд хүүхдэдээ эм уулгахгүйн тулд түрхдэг найрлага гаргасан байдаг. Тухайн үед энэхүү найрлагаа үйлдвэрлээд харшлын эмнэлгүүдээр тарааж эхэлсэн юм байна. Үүнийхээ дараа өөрийнхөө бизнесийг бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү оруулсан. Өөрөөр хэлбэл, бусад брэндүүдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэртэй хэрнээ өөрийн гэсэн бүтээгдэхүүн гаргаж байгаагүй хүн Ovaco-г гаргахаар шийдсэн гэсэн үг.
Ovaco хамгийн олон сонголттой бүтээгдэхүүнтэй гэдгээрээ онцлог. Бүтээгдэхүүнийг анх гаргасан судлаач маань үр дүнг л чухалчилсан. Тодруулбал, тухайн бүтээгдэхүүн нь хүмүүст сайхан мэдрэмжийг өгч, мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт өгнө гэдэг л тэр хүнд хамгийн чухал зүйл байсан. Яг энэ үзэл бодол нь надад их таалагдсан. Бизнесмен гэхээсээ илүү жинхэнэ судлаач, шинжээч хүн.
Тухайлбал, манайд 2020 оноос хойш нарны тосны борлуулалт сайжирч эхэлсэн. Тэр үед би нарны тос л явуулаад өг гэдэг саналыг тавьж байлаа. Гэтэл тэр хүн 100 хувь ургамлын гаралтай нарны тос гаргаж чадахгүй байна гээд миний саналыг хүлээж аваагүй.  Нэг бүтээгдэхүүнийг 100 хувь чанартай болгохын тулд олон жил судалдаг, тууштай явж байж эцэст нь гаргадаг зэрэг үнэт зарчимтай. Энэ бүхэн нь маш их таалагдсан учир Ovaco-г  Монголдоо оруулж ирсэн.

-Сав баглаа боодлын хувьд нэлээн жижиг талдаа байх шүү?
-Арьсны гүнээс үйлчлэх серумууд байдаг учир заавал өндөр өртөг шингэсэн шилэн сав баглаа боодолтой, хэмжээний хувьд ч жижиг байдаг. 
Дэлхий дээр байгаа олон брэндүүдийн хамгийн дээд тал нь 1-8 төрлийн серумтай байхад Ovaco хүний арьсны онцлогоос хамаараад 30 гаруй төрлийн серумтай байх жишээний. Серум бол арьсны гүнээс үйлчилгээ өгдөг хамгийн чухал зүйл шүү дээ.  Нэг хүний арьсанд ганц асуудал биш хэд хэдэн асуудал тулгардаг. Тэр болгонд манайх төрөл тус бүрээсээ хамтад нь сонгуулж хэрэглүүлдэг. Ингэснээр зөвхөн үрчлээний, сэвхний ком гэдэг ойлголт үгүй болж нэг дор ганц асуудал биш арьсных нь хэд хэдэн асуудлыг шийдээд өгдөг онцлогтой. Тиймээс хүргэлт гэхээсээ илүү бүх үйлчлүүлэгчтэйгээ тулж харьцаж, ярилцаж байж бүтээгдэхүүнээ сонгуулах сонирхолтой байдаг. 

-Танай бүтээгдэхүүний нүүр царай болж байгаа хүмүүс бас их сонирхолтой фигурүүд байна лээ. Эрхэмсэг, зэрэг зиндаа илтгэсэн хүмүүсийг сонгож нүүр царайгаа болгож дээ гэж харж байлаа?
-Баярлалаа. Бид анх дуучин Дэлгэрмаа эгчийг өөрсдийн нүүр царай болгож байсан. Органик, 100 хувь ургамлын гаралтай, хурдан гэхээсээ илүү тууштай хэрэглэвэл үр дүнгээ өгдөг бүтээгдэхүүн учир нүүрэндээ элдвийн зүйл хийлгээгүй байгалиараа байгаа хүмүүсийг олж хамтрахыг хичээсэн. Нөгөөтэйгүүр гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болж байгаагүй шинэ хүн сонгохыг хүссэн. 
Ингээд Дэлгэрмаа эгч, Сарантуяа гавъяатад саналаа тавьсан. Бүтээгдэхүүнээ өгч хэрэглүүлж үзсэний үр дүнд Сарантуяа гавъяат маань ч зөвшөөрсөн. Үүний дараа сонгодог урлагийг олны хүртээлд хамгийн сайхнаар хүргэж байгаа Саруулдаа хүсэлт тавьж, бүтээгдэхүүнээ хэрэглүүлж үзүүлээд, нүүр царайгаа болгосон. Хүн зүгээр сууж байгаад мөнгө олчихдоггүй. Маш их хөдөлмөрлөж байж олсон мөнгөө зөв зүйтэй зүйлд зарцуулаасай л гэж хүсдэг. Гоо сайхны ширээн дээр нь таарах таарахгүй элдвийн бүтээгдэхүүн өрөөтэй байгаасай гэж хүсдэггүй. Үнэ цэнэтэй, чанартай зүйлд мөнгөө зарцуулах хэрэгтэй шүү дээ. Тиймээс хүмүүст үнэ цэнийг нь мэдрүүлэхийн тулд л нүүр царайгаа сонгохдоо хүртэл маш их анхаардаг.

-Бүтээгдэхүүний сонголт цаашдаа нэмэгдэх үү. Хүлээгдэж байгаа шинэ содон бүтээгдэхүүн байгаа юу?
-Анх серум дээрээ л голлож байсан. Явцын дунд хэрэглэгчид маань маскнаас эхлээд илүү олон төрлийн бүтээгдэхүүн асууж сураглах болсон.  Тиймээс бид зөвхөн Монголчууддаа зориулаад нүүрний маск, coconut oil хийлгэж ирсэн. Гуужуулагч л гэхэд хүний арьсыг эмзэгшүүлдэггүй зөөлөн бүтэцтэй, зөвхөн түрхээд хэдхэн минутын дараа угааж авдаг бүтээгдэхүүн байдаг. 
Өөрөөр хэлбэл, арьсаа үрж гуужуулдаггүй. 
Өдгөө ампль руу анхаарлаа хандуулж, судалгааны түвшинд нэлээн сайн ажиллаж байна. Монголчуудад маань зовхины арчилгаа их дутагддаг. Уг нь хэзээ нүүрээ будаж эхэлнэ тэр үеэс зовхио анхаарч байх ёстой. Иймээс зовхины арчилгаа тал дээр ч ажиллаж байна. 

...Бидний нэг давуу тал БНСУ-д маш том судалгааны баг, үйлдвэр байдаг. Тийм болохоор захиалж хийлгүүлж байгаа бүх бүтээгдэхүүний орц найрлага, үйлчилгээ маш гоё байж чаддаг...

-Ээжүүд маань дан ганц өөртөө гэхээсээ илүү охиндоо, тэр дундаа өсвөр насны охидод тохирох бүтээгдэхүүнийг байнга эрэлхийлдэг. Энэ тал дээр танайд сонголт байгаа юу?
-Хоёр сартай хүүхдээс настай буурлууд хүртэл хэрэглэж болох арьс, үс арчилгааны  бүтээгдэхүүнүүд байдаг.  Бага насны хүүхдүүдэд зориулагдсан биеийн арьс арчилгааны их гоё бүтээгдэхүүн бий. Мөн өсвөр насны охид, хөвгүүдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд бий. Нэн ялангуяа Солонгосын Уллан гээд ууланд ургадаг модны шүүсээр бүтээгдсэн насны онцлогийн үед хэрэглэх бүтээгдэхүүн маань хэрэглэгчдийн талархлыг их хүлээдэг. Анх энэхүү бүтээгдэхүүн аяллын зориулалттай жижиг хэмжээтэй байсан ч сүүлд өсвөр насныхны эрэлт хэрэгцээнд тулгуурлаад сав баглаа боодлын хэмжээ томорсон байгаа.

-Нэг хэсэг нэг шилэнд л бүгдийг багтаалаа гэдэг зүйл их явсан. Өөрөөр хэлбэл, олон зүйл түрхэхгүй нэг саванд бүгдийг багтаасан гэдэг сурталчилгаа тарж эхэлсэн. Ийм зүйл байж болох уу?
-Судалгаагаар олон юм хэрэглэж байгаа хүн, ганц бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүн хоёрын хооронд 3-4 жилийн хугацаанд асар их ялгаа гарсан байдаг юм. Тухайлбал, заавал тоник хэрэглэж байж нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг шалтгаан нь бусад бүтээгдэхүүнийг илүү үр дүнтэй, үйлчилгээ сайтай байлгах гэж шүү дээ.  Тоник хэрэглэлгүйгээр зовхины тос хэрэглэвэл төдийлөн үр нөлөө үзүүлэхгүй. Өдөржингөө гадуур тоос шороонд явж байгаа хүмүүс орой нь арьсаа амраахдаа тоник хэрэглэдэг нь тэр алдагдсан ус чийгийг нөхөж байгаа гэсэн үг. Ингэсэн тохиолдолд сэвх, зовхи юуны ч байсан дараагийн бүтээгдэхүүнээ хэрэглэвэл илүү үр дүнтэй. Тэгэхээр бүх зүйлийг дарааллын дагуу тус бүрт нь хэрэглэх л хамгийн үр дүнтэй.

-Бүтээгдэхүүн дээр ийм байдаг юм байж. Гэтэл танай гоо сайхны салон, үсчин бараг л ганцаарчилсан үйлчилгээ үзүүлэхээр тохижуулагдсан байдаг. Ашиг олохдоо гол нь биш юм болов уу гэж харсан?
-Салоныг бол ашиг олно гэдэг утгаараа огтоосоо хараагүй. Хэрэглэгчдийн хүсэлтээр нээсэн. Манай бүтээгдэхүүнийг нэг хэрэглэсэн хүмүүс ахиж хэрэглэхийг хүсээд байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийнхээ дараагийн хэрэгцээг л бодолцож үзсэн хэрэг. Салоноор үйлчлүүлж байгаа  хүмүүс маш тухтай байж байгаад үйлчилгээгээ аваад гарах ёстой.  Үйлчлүүлэгч гарсны дараа тодорхой хугацаа өнгөрсний дараа дараагийн үйлчлүүлэгчээ авдаг. Бид үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүнийхээ үнэ цэнэ, үйлчилгээг илүү мэдрүүлэх л чухал.

...Органик, 100 хувь ургамлын гаралтай, хурдан гэхээсээ илүү тууштай хэрэглэвэл үр дүнгээ өгдөг бүтээгдэхүүн учир нүүрэндээ элдвийн зүйл хийлгээгүй байгалиараа байгаа хүмүүсийг олж хамтрахыг хичээсэн...

-Үс арчилгаан дээр манай улс бас харьцангуй дажгүй хөгжөөд байгаа юм болов уу гэж харж байгаа. Танайх ч шинэ, гайхалтай үйлчилгээг үзүүлдэг санагдсан. Үс арчилгаагаар яриагаа үргэлжлүүлье?
-Анх бол арьс арчилгаан дээрээ л анхаарч байсан. Гэтэл нэг өдөр 50 гаруй настай эрэгтэй хүн манай үсний бүтээгдэхүүнийг авч хэрэглэснээс хойш цагаан үсний угаас хар үс ургаж эхэлсэн гээд ирж байсан. Ганц тэр хүн ч биш олон арван үйлчлүүлэгчид үс арчилгааны бүтээгдэхүүнүүд дээр А үнэлгээ өгсөн. Тэгэнгүүт нь бид үсний бүтээгдэхүүнүүд дээрээ нэлээн ажилласан. Үйлчилгээг сайжруулах тоног төхөөрөмж, аппаратнаас эхлээд олон зүйлийг судалж эхэлсэн.  
Ерөнхийдөө хуйхны доод талын уутанцарт тэжээл дутагдснаас болоод үс унадаг, буурал үс ургадаг зэрэг асуудлууд үүсдэг. Мэдээж генийн өөрчлөлттэй үс бууралталтыг яаж ч чадахгүй. Харин стресс болон гэмтлээс үүдэлтэй бууралталт, уналтын эсрэг үйлчилгээтэй үс арчилгааны бүтээгдэхүүнүүд манайд байдаг.  Дээрээс нь хорт хавдар үүсгэдэг прабон, силкон, будагч бодис байдаггүй. 
Салон дээр хуйхны үрэвсэл шархтай, хөөж хавагнасан гээд янз бүрийн асуудалтай хүмүүс ирдэг. Учир нь үсний бүх асуудлууд хуйхнаас үүдэлтэй шүү дээ. Тэр болгон дээр бид судалгаа явуулсны үндсэн дээр зөвлөгөө мэдээллийг өгөөд үйлчилгээгээ үзүүлдэг. Салоны хэмжээнд хэрэглэдэг үс арчилгааны бүтээгдэхүүнээдээ яг зориулалтын багаж төхөөрөмжөөр  хэрэглэгчдэд хүргэдэг.
Сард 4 удаа манай салоны үс арчилгааг сонгож үйлчлүүлсэн тохиолдолд үс уналт, цайралт, гэмтэл гээд олон асуудлыг нэг дор шийдэх боломжтой. 

-Одоо цар тахлын үе таарч байна. Үүнд зориулагдсан бүтээгдэхүүн захиалж хийлгэв үү?

-Гар ариутгагч захиалж хийлгэсэн. Ирмэгц нь ХӨСҮТ-д 500 гар ариутгагч хандивласан. Манай бүтээгдэхүүний найрлаганд зөөлрүүлэгч бүтээгдэхүүн орсон. Тэгэхээр гарны арьс хагардаг, хуурайшдаг байдал огт байхгүй гэсэн үг.
Бидний нэг давуу тал БНСУ-д маш том судалгааны баг, үйлдвэр байдаг. Тийм болохоор захиалж хийлгүүлж байгаа бүх бүтээгдэхүүний орц найрлага, үйлчилгээ маш гоё байж чаддаг. Бид хөл хорионы үеэр нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээгдэхүүн захиалсан бүх хүмүүстээ шинэхэн гар ариутгагчаа бэлэглэсэн. 

-Хавар ихэнх хүмүүсийн харшил сэдэрдэг. Одоо бараг харшилгүй хүн ч гэж ховор болж. 100 хувийн ургамлын гаралтай гэхээр танай бүтээгдэхүүн харшилтай хүмүүст харьцангуй тохирох хэдий ч ургамлын харшилтай хүмүүс гэж байгаа байх. Энэ дээр судалгаа явуулсан уу?
-100 хувь байгалийн гаралтай гэдэг утгаараа хүмүүст харшил өгнө гэдэг ойлголт харьцангуй бага. Нөгөөтэйгүүр ургамлын маш өндөр түвшний харшилтай, их эмзэг арьстай хүн бол манай хүүхдийн бүтээгдэхүүнийг хэрэглээд явчихдаг. Тэр бүү хэл харшилтай хүмүүсийн харшил хөдлөөд байвал манай нэг мист байдаг. Тэрийг цацсан тохиолдолд хэсэг хугацаанд загатнах, харших байдал буурдаг. 
Ер нь харшилтай, эмзэг арьстай хүмүүстээ хандаж хэлэхэд, харшил бол насан туршийн арилдаггүй асуудал биш шүү. Тодорхой хугацаанд та өөрийн идэж, хэрэглэж байгаа зүйлдээ анхаарчихад л  арилж, эмчлэгддэг зүйл. 

Хүмүүс маш их хөдөлмөрлөж байж олсон мөнгөө зөв зүйтэй зүйлд зарцуулаасай гэж хүсдэг

-Таны бизнест баримталдаг зарчим?
-Ерөөсөө л үнэнч байх. Тухайлбал, манай бүтээгдэхүүнийг хэрэглээд долоо хоногийн дараа гоё болно гэж хэзээ ч хэлдэггүй. Нүүрний саванг нүд хорсгодог гэдэг ч юм уу  яг үнэнээр нь хэлээрэй гэж худалдааны менежерүүддээ хүртэл байнга анхааруулдаг. Гол нь хурдан хугацаанд бүтээгдэхүүнээ зарж борлуулж ашиг олох биш үнэн байх, үнэнч байх.
Одоо бол бид хүмүүст гоо сайхны боловсрол олгох тал дээр түлхүү анхаарч байгаа.  Энэ бүтээгдэхүүн сайн гэж шахахдаа гол нь биш таны арьс ийм байна, эхний ээлжинд энэ асуудлаа шийд гэх зэргээр зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхийг хичээж байгаа. Үүнтэйгээ холбоотой  “Гоо сайханд нууц үгүй” гэдэг контент хүртэл бэлдсэн. 

-Ovaco Солонгостоо хэр танигдсан бүтээгдэхүүн бэ?
-Сүлжээ дэлгүүрүүдэд зардаггүй. Их дэлгүүрүүд болон нэрийн 4-н VIP дэлгүүр байдгаас  Каннам дүүрэгт байрлах дэлгүүрт одууд зорьж очиж үйлчлүүдэг. Мөн айлуудын гэрт очиж борлуулагддаг. Өөрөөр хэлбэл тусгай үйлчлүүлэгчдийн гэрт нь хүргэгддэг.Солонгосын Каннам дүүрэгт ганцхан дэлгүүр байдаг. Тэнд одууд нь зорьж очиж үйлчлүүлдэг.
Харин Монголд манайх албан ёсны эрхтэйгээр анхлан оруулж ирснээр Их дэлгүүр, Шангрила, UB таур, True l хотхоны дэлгүүрүүдэд бүтээгдэхүүн маань борлуулагдаж байгаа. Монголын зах зээлд тохирсон үнийн бодлого, бага өртгөөр бүтээгдэхүүнээ борлуулдаг.    

-Танд баярлалаа. 
Ярилцсан Д.Ундрахсүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet