...
”Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын бага хурал энэ сарын 24-нд болно
2021 оны 9 сарын 10


АНУ-д төвтэй Олон Улсын Төслийн Удирдлагын Институт болох Пи Эм Ай Монголиа Чаптэр-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын төслийн удирдлагын бага хурлыг 2021 оны есдүгээр сарын 24-нд зохион байгуулах гэж байна.
Бага хурлаар “Төслийн эдийн засаг” үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах, төслийн удирдлагын салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлох, төслийн мэргэжилтнүүд, гүйцэтгэх удирдлага, PMI-ийн дотоодын болон олон улсын гишүүд, салбар бүрийн менежерүүдийг нэг зорилго дор нэгтгэж, төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн арга зүй, шилдэг туршлагаас хуваалцах юм.
"Төслийн эдийн засгийг хөгжүүлье" олон улсын бага хурлаар: 
•    “The Project Economy” буюу “Төслийн Эдийн Засаг” үзэл баримтлалын талаархи утга агуулгын ойлголт авах
•    Үндэстэн дамнасан корпорацуудын манлайлагчид, тод сэтгэгчид, бүтээгчдээс суралцах, тэдэнтэй ажил хэргийн холбоо тогтоох
•    Таны карьерт төслийн удирдлагын мэдлэг яагаад шаардлагатай байгааг, улмаар тус ур чадварын ирээдүйн бодит хэрэгцээний тухай ойлголт авах
•    Үнэ цэнтэй мэдлэг, сайн туршлага судлахаар зогсохгүй олон төрлийн боломжийг тус хурлаар олж авах боломжтой.
Хуралд оролцогчид ажиллах санааг бодитоор бүтээхэд хэрэгтэй PMI Talent Triangle® буюу Ур Чадварын Гурвалжинд хамрах техник, манлайлал, төслийн ур чадварын талаар мэдлэг олж авахаас гадна өөр мэдлэгийн ертөнцөд амжилтанд хүрэх олон ур чадварын талаар бодит мэдээлэл авах боломжтой.
PMI®-ийн COVID-19 болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах ажлын хэсэг нь албан ёсны байгууллагуудын хамт олонтой хамтран ажиллах, төсөл хөтөлбөр, портфолио удирдах удирдамжийг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан дараах сэдвүүдийн дунд явагдаж байна.
Үүнд:
•    Ногоон сэргэлт
•    Ажайл арга зүй буюу хурдацтай дасан зохицох арга зүй
•    Тогтвортой хөгжил нэртэй эрэлттэй сэдвүүд багтсан юм
Энэ удаад дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн тод сэтгэгчид болон бүтээгчдийг нэг дор цуглуулан, салбар бүрийн тэргүүлэх компанийн удирдлагууд, мэргэжилтнүүдийг төлөөлөх 400 орчим хүн цугларч өөр хоорондоо танилцаж, 8 цагийн турш мэдлэг, туршлага мэдээллээ хуваалцахаас гадна олон улсын төслийн удирдлагын туршлагатай мэргэжилтнүүд зөвлөгөө өгөх боломжийг танд олгож байна. 
"Төслийн эдийн засгийг хөгжүүлье" олон улсын бага хурлын илтгэгчид:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet