“BARILGA EXPO 2021” нээлтээ хийлээ
2021 оны 9 сарын 9


Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд "BARILGA EXPO 2021" үзэсгэлэн яармаг төрийн байгууллагын зөвшөөрлийн дагуу хариуцлагын гэрээг байгуулан зохион байгуулагдаж байна. 
“BARILGA EXPO 2021” үзэсгэлэнд барилгын төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын салбарын шилдэг ААН, шинэ технологи нэвтрүүлэгчид зэрэг 100 гаруй ААН оролцож, шилдэг архитекторуудын бүтээл, орчин үеийн барилга байгууламжийн зураг төсөл, захиалга авч буй шинэ орон сууц, бараа материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулах юм.

“Барилга экспо-2021” үзэсгэлэн, яармагийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрхэт Монгол” групп ажиллаж буй. “Эрхэт Монгол” групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Токио-2020” олимпийн наадамд амжилт үзүүлж, дөрөвдүгээр байр эзэлсэн хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэгт “Гранд Маршал”  хотхоноос гурван өрөө байр бэлэглэсэн. Харин “Токио-2020” паралимпийн наадмын аварга болсон Э.Содномпилжээд “Гранд Маршал” хотхоны Таун хаус, түүний дасгалжуулагч Д.Баттулгад  "City Residence" хотхоноос гурван өрөө байр бэлэглэсэн юм. 

Жилийн дөрвөн улирлын турш эрүүл байгаль, цэвэр агаарт, аюулгүй, тав тухтай орчинд тансаг хаусанд амьдрах амьдралын хэв маягийг санал болгож буй “Grand marshal luxury villas” төслийн борлуулалт 90 хувьтай яваа бол их хотын соёлт залууст зориулсан "City Residence" хотхон нээлтээ хийсэн өдрөө 88 байр борлуулж, тэсрэлт хийгээд амжсан. Хямд үнэ, өргөн сонголт, чанартай хийц, нээлтийн урамшуулалтай худалдан авалт хийхийг хүсвэл “BARILGA EXPO 2021” үзэсгэлэнг зориорой. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet