...
Балетчин Д.Алтанхуягийн удирдах НАСАНД ХҮРЭГЧДИЙН сургалтын БҮРТГЭЛ эхэллээ
2021 оны 9 сарын 3

Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн оролцсон [100 АСУУЛТ] нэвтрүүлгийг ЭНД дарж үзэх боломжтой.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Дугараагийн Алтанхуяг Монголдоо иржээ.

Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа чөлөөт цагаараа балетын урлагаар хичээллэх сонирхолтой хүн бүхэнд зориулан НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЛБАН ЁСНЫ ангийг өөрийн удирддаг "Монголын балетын хөгжил сан"-гийн дэргэд нээгээд байна. 

Балетын зөв зохистой боловсролыг анхан шатнаас эхлэн бүх насны хүнд системтэй хүргэх тус сангийн эрхэм зорилгын хүрээнд энэхүү шинэ ангийг нээжээ. Насанд хүрэгчдийн сургалтад 30-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй сонирхогчид бүртгүүлэх боломжтой.

Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн өөрөө удирдан явуулах сургалтын бүртгэл хийгдсэний дараа таныг ярилцлагад урих болно.

Хичээл есдүгээр сарын 06-наас эхлэн даваа, лхагва, баасан гарагт 19:30 цагаас Монголын Балетын Үндэсний Сургууль/ National Ballet School of Mongolia байранд явагдана.
 

Холбоо барих утас: 7707080

Мэйл хаяг: school@mongolianballet.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet