Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирлаар А.Баярбатыг сонголоо
2021 оны 8 сарын 30

Монголын өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн гишүүнчлэлтэй Монголын Телевизүүдийн Холбоо бүх гишүүдийн ээлжит хурлаа 2021 оны наймдугаар сарын 26-нд зохион байгуулж, гүйцэтгэх захирлаар А.Баярбатыг сонголоо.

Ариунболдын Баярбат нь мэдээллийн технологийн инженер, бизнесийн удирдлага мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.  А.Баярбат 2015 оноос NTV телевиз, ONTV телевиз, ФМ 107 радио, Time.mn вэб сайт, Оранж энтертэйнмэнт зэрэг хэвлэл мэдээлэл, контент үйлдвэрлэлийн чиглэлийн компаниудыг багтаасан Медиа групп ХХК-ийг удирдан гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.

Тэрээр 2004-2012 онуудад интернэт, харилцаа холбоо, суурин болон утасгүй холбооны олон томоохон төслүүдийг удирдан хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа, контент үйлдвэрлэл, продюсингийн чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet