”Эрхэт Монгол” группийн CITY RESIDENCE төсөл нээлтээ хийлээ
2021 оны 8 сарын 28

Их хотын соёлт залуус, гэр бүлүүдэд зориулсан 600 айлын орон сууцны "CITY RESIDENCE" төслийн нээлт өнөөдөр /2021.08.28/ боллоо.

Ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөн нэмэгдэх орчинд чанартай орон сууцыг хамгийн таатай нөхцөлөөр худалдан авч, амар тайван амьдралаа цогцлоохыг хүсвэл та төслийн талбай дээр ирж танилцан, захиалгаа өгөөрэй.

"Эрхэт Монгол" группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр:

-"Эрхэт Монгол" групп Сэлбэ зусланд дөрвөн улирлын тансаг зэрэглэлийн "Grand Marshal luxury villas" төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл бол дунджаас дээгүүр орлоготой иргэдэд зориулсан төсөл юм. Нэг мвк үнэ 3-8 сая төгрөгийн хооронд байгаа. Энэ төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш залуучуудад зориулсан, чанартай, боломжийн үнэтэй орон сууц хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд бид нийцүүлэхийг зорьж "City residence" төслөө эхлүүлсэн. Гэхдээ "Grand Marshal luxury villas" төсөл дээр барьж байгаа чанар, стандартыг ч бас энд хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Жишээ нь металл хавтан, чулуун хөвөн дулаалгатай, амьсгалдаг ханын цаас, сан тоноглолын хувьд ОХУ, БНСУ-аас оруулж ирсэн материалаар барина. Хоёр блок орон сууцны барилга угсралт 30 хувьтай явж байна. "City residence" төсөл нийт 12 давхар зургаан ширхэг барилга баригдана. Үүнээс дөрвөн барилгын газар шорооны ажил явагдаж байгаа. Энэ жил угсралтын ажлаа бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хавар дүүргэлт, дотоод заслын ажил хийгдээд, ирэх оны 3,4-р улиралд ашиглалтанд оруулахаар манай хамт олон ажиллаж байна.  Энэ төслөө барилгын салбарт удаан ажилласан, туршлагатай "Өнө мөнх хөгжил" констракшнтай хамтран хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. 

"Өнө мөнх хөгжил" констракшны Ерөнхий захирал Б.Алтанзаяа:

-Манай байгууллага барилгын салбарт хөл тавиад 15 жил болж байна. Бидний давуу тал бол зохион байгуулалт, чанар стандарт юм. Энэ жил барилгын материалын үнэ өссөн, хил гааль асуудалтай байгаа ч бид харьцангуй бэлтгэл сайтай байгаа. Учир нь хорио цээр тогтоохоос ч өмнө материалаа татсан байсан учраас барилгын ажил тасралтгүй явагдана.

Барилгын талбайгаас захиалга өгсөн иргэн Ц.Энхтуяа:

-Эгч нь өмнө нь "Grand Marshal luxury villas"-аас байр захиалсан. Энэ удаад гурван охиндоо байр захиаллаа. Хүүхдүүд аюулгүй тоглох орчин нөхцөлтэй, айл бүрт нэг автомашины зогсоол оногдох боломжтой зэрэг давуу тал нь надад таалагдлаа. Хамгийн гол нь энэ компани найдвартай, чанартай барилга барьж байгаа. Харин энэ удаагийн төсөл нь залуучуудыг дэмжсэн, уян хатан нөхцөлтэй тул маш их таалагдаж байна. Орон сууцны үнэ өдөр ирэх тусам өсч байгаа энэ үед би хямд үнээр чанартай орон сууцны захиалга өгсөндөө баяртай байна.

Цар тахлын тархалт буураагүй байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисан задгай талбайд, айраг шимэнгээ орон сууцны төсөлтэй танилцах боломжийг олгож байна.

"CITY RESIDENCE" хотхон нь хотын А бүсэд, өөрийн эзэмшлийн 2 га талбайд дэргэдээ улсын сургууль, цэцэрлэг, бөөний худалдаа, үйлчилгээний төв, автобусны буудалтай 12-16 давхар нийт 8 блок бүхий 600 айлын орон сууцны хотхон сүндэрлэн босч байна. Эхний ээлжийн 2 блокийн суурийн ажил бүрэн хийгдэж, барилга угсралт 30 хувьд хүрсэн бөгөөд бусад 4 блок барилгын газар шорооны ажил 90 хувьтай явагдаж байна.

ХОТХОНЫ ДАВУУ ТАЛУУД:

Хотхоны бүсэд Ерөнхий боловсролын 3 сургуультай.
Бөөний худалдааны төвтэй залгаа,
Төв зам, автобусны буудлын дэргэд,
Айл бүрт хүрэлцэхүйц ил болон дулаан зогсоолтой,
Хотхондоо үйлчилгээний иж бүрэн төвтэй,
Хос блок бүрт хүүхдийн тоглоомын талбайтай /Хотхоны хэмжээнд тоглоомын нийт 3 талбайтай/,
Хотхонтой залгаа гэр хороолол, шороон замгүй,
Хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий өндөр чанартай барилгын хийц, тоноглолтой,
Хотхоны орц гарц 3 талаасаа, түгжрэлгүй.
Нийт 6000 м.кв ногоон байгууламжтай,
24 цагийн найдвартай харуул хамгаалалттай, "Добу" брэндийн ухаалаг домофон системтэй.
БАРИЛГЫН ХИЙЦ:

Төмөр бетон карказ
Металл хавтан болон гоёмсог шилэн фасад
Эрдэст чулуун хөвөн дулаалгатай
Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй
Давхар бүртээ галын дохиоллын системтэй
Орц бүр даацын болон суудлын хос лифттэй
LG брэндийн амьсгалдаг обой
"Мега вүүд" брэндийн хаалгатай
Евро стандартын 3 давхар шилэн цонхтой
ӨРӨӨНИЙ СОНГОЛТ:

1 өрөө - 26.76 м.кв
2 өрөө - 48.28 м.кв, 49.16 м.кв
3 өрөө - 74.04 м.кв
НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ:

Үндсэн үнэ: 1 м.кв – 2,890,000₮-3,190,000₮

Хямдралтай үнэ: 100% төлөлтөд

2-4 давхар - 1м.кв: 1,690,000₮-1,790,000₮,
5-8 давхар - 1м.кв: 1,790,000₮-1,890,000₮,
9-12 давхар -1м.кв: 1,890,000₮-1,990,000₮
ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ:

Үндсэн үнээр захиалагчдад:

Бартер оролцуулна
Компанийн 2-3 жилийн хугацаатай хүүгүй лизинг олгоно
 

Байршил: Баянзүрх дүүргийн 16-р хороо, Офицеруудын ордноос зүүн тийш 1 км, Ерөнхий боловсролын 92-р сургуулийн хойно, Батлан хамгаалахын их сургуулийн зүүн талд  CITY RESIDENCE төслийн талбай

Борлуулалтын алба: 7777-9080, 9696-9080, 9919-9080, 9810-9080, 9311-9080, 8042-9080, 9005-9080, 9667-9080, 8084-9080, 8070-9080, 8857-9080, 9107-9080, 9068-9080, 9104-9080, 8930-9080, 8907-9080, 8619-9080

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet