Н.Төгсцогт: Би Монголд байсан бол гурав дахь медаль авах л байлаа
2021 оны 8 сарын 4

"Токио-2020" олимпын наадам эхлээд 11 хонож буй. Тэгвэл энэ удаагийн олимпод Монголын боксчдыг медаль хүртэх боломжтой хэмээн харж байсан ч хараахан медаль хүртэж чадсангүй. Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө ОХУ-ын тамирчинтай тулалдан илт давуу ялсан ч шүүгчийн буруу шүүлтээс болж, ялагдал хүлээсэн.

Тэгвэл энэ талаар боксын спортын 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 2012 оны Олимпын наамдын мөнгөн медальт Н.Төгсцогт Токио-2020 олимпын наадмын боксын тэмцээний талаар цахим хуудастаа өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Би Монголд байсан бол гурав дахь медалиа авах байлаа, сонирхогчийн бокс ийм л байдаг юм" гэжээ.


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet