Айрагны ханхүү
2021 оны 7 сарын 9


Монгол өв соёлоо хамгаалагч тод томруун дүр болж буй энэ залууг Г.Чойжамц гэнэ. Найзтайгаа хамтран нутгийнхаа хөхүүрийн айргийг брэнд болгож, үндэсний соёл, уламжлалаа хадгалсан ресторан нээж, бизнесийн орон зайд шинэ өнгө төрх бүрдүүлж чадсан тэрээр “Хөх Үүр тур” компаниа босгон таван жилийг үджээ. Энэ хугацаанд хөхүүрийн айргаа олонд таниулж, тав тух мэдрэх гайхалтай ресторан байгуулснаас гадна нийслэлийн сүлжээ ресторанууд цэсэндээ айраг оруулж эхэлсэн нь Г.Чойжамцын сэтгэсэн санаачилгаас үүдэлтэй.

Залуу насны ид хаваа гайхуулан, хөхүүрийн айрагны бизнесийг нэгэнт атгандаа оруулчихсан түүний “Хөх үүр” рестораны шинэ салбар Тэрэлжид энэ сарын 10-наас эхлэн үйл ажиллагаа явуулахаар зэхжээ. Дээрээс нь Монголын Залуучуудын холбоонд дэд Ерөнхийлөгчийн алба хашдаг жентельмэн эр гэж байгаа. Өнөөдөр л гэхэд халдварт өвчний хүнд үеийг туулахад сэтгэлээ зориулан, хөдөлмөрлөж буй ХӨСҮТ-ийн эмч ажилчдад дархлааг нь дэмжихээр нэг тонн айраг бэлэглэхээр болжээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet