...
“Болор сүлд ХХК”-ийн Захирал К.Болортуяа: Бид өдөр тутамдаа талхнаас кальциа авах бүрэн боломжтой
2021 оны 6 сарын 25

Нойтон хөрөнгөний пицца, амтат сухар, 4 төрлийн өвөрмөц амт, төрх бүхий талх бүтээгч бүсгүй бол К.Болортуяа. Хүнсний брэнд бүтээгчдийн амьдралын lifestyle тухайн бүтээл дээр нь толины тусгал мэт харагддаг. К.Болортуяагийн хүүхэд нас, оюутан нас ОХУ-д өнгөрчээ. Гэр бүлийн бизнес нь нийтийн үйлчилгээний салбартай холбоотой байснаар “Болор Артизан” брэнд үүссэн байна. Эрүүл амьдралын хэв маяг бүхий одонтой ээж, нийслэл хотод цоо шинэ амт, брэндийг нэвтрүүлсэн өвөрмөц вкус түүнийх байлаа. Бид түүнтэй “Болор Артизан” брэндийнх нь тухай болон хувь хүнийх нь амьдралын хэв маяг талаас яриа өрнүүллээ. Бүсгүй хүн бүр, эзэгтэй бүр авууштай сонирхолтой ярилцлага байлаа. Бидний амьдралын хэв маяг жижигхээн зүйлээс хамааран гайхалтай болох боломж бий. Гагцхүү ходоод руугаа юу хийх вэ гэдэг чухал. 
-Болор Артизан талх. Хүн нэг сонсоход мартахгүй брэнд нэрийг та үүсгэсэн байна. Танай бүтээгдэхүүний онцлог исгэгчгүй талх. Бүтээгдэхүүний тань онцлогийн талаар яриагаа эхэлье?
-Артизан гэдэг нь гар урлалын бэлдмэл гэсэн утгатай. Талх нарийн боовны ширхэг бүрийг гараараа хийхийг хэлдэг. Бидний бүтээгдэхүүндээ хэрэглэж байгаа нойтон хөрөнгө гэдэг нь байгалиас гаргаж авч байгаа эртний уламжлалт арга. Исгэгч маш олон төрөл бий. Үүнийг шинжлэх ухаан нотлоод хүний биед ямар хор нөлөөтэй вэ гэдгийг судлаад гаргаад ирлээ. Хөрөнгөний талх гэдэг зүйлийг мэдсэн цагаас эхлээд  хийнэ гэж их боддог байсан. Тодорхой хугацаанд судласны үндсэн дээр хийж эхэлсэн. Энэ төрлийн талхыг гэртээ сууж байгаа ээжүүд ч хийдэг. Хүн болгон өөрсдөө бие даагаад, суралцаад талх хийдэг болсон цаг. Гэрийн хоол шиг амттай рестораны хоолонд хүмүүс дуртай байдаг. Бид яг үүнтэй адил гэртээ бага хэмжээгээр хийдэг талхыг масст хүргэж буйгаараа амт, чанарын хувьд хэрэглэгчдийн сэтгэлийг татаад буй хэрэг. 
-Танайх аль нэг улсын хөрөнгөний технологийг франчайз хийсэн үү?
-Үгүй. Би АНУ-д амьдарч байхдаа л идэх дуртай байсан. Энд ирээд өглөө босоод хүүхдүүдтэйгээ хийж иддэг байсан. Нэг л мэдэхэд дэлгүүрээс талх авч идэхээ больсон. Үүний дараа энэ бүтээгдэхүүнээ олон хүмүүст хүргэх хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Мөн бид нойтон хөрөнгөөр пицца хийж байгаа. Итали улсын үндэсний хэв маяг, онцлогийг шингээсэн энэ хоол их хотынхны өргөн хэрэглээ болоод байгаа. Илүү эрүүл, эко хэв маяг бүхий манай пицца байнгын хэрэглэгчидтэй болсон байна. 
-Энэ төрлийн талх үнэ өртөгийн хувьд өндөр тусах уу?
-Үнэтэй тусна л даа. Хүмүүс адилхан гурил яагаад үнэтэй байдаг юм бол гэж бодож магадгүй. Энэхүү хөрөнгийг гаргаж аваад өсгөхийн тулд багагүй цагийг зарцуулдаг. Гэртээ нэг ширхэг талх хийх гэж байгаатай жишиж болохгүй. Ерөөсөө л бүтээгдэхүүний гол үнэлгээ их цаг зав зарцуулж байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр эко бүтээгдэхүүн учраас тодорхой хэмжээнд үнэлэгддэг. 
-Одоо бүтээгдэхүүний нэр төрөл хэд болж өргөжсөн бэ? 
-Гурван төрлийн талхнаас гадна хоёр төрлийн боорцог, арван нэр төрлийн пицца гаргаж байна. 

-Хэрэглэгчдийн таашаалд хамгийн их нийцсэн, худалдан авалт сайн  бүтээгдэхүүн аль нь вэ?
-Бүх бүтээгдэхүүнд их ам сайтай байдаг. Хэрэглэгчдэд тааламжгүй бүтээгдэхүүн гаргаад байх зохимжгүй шүү дээ. Ялангуяа пицца байнгын захиалгатай байна. Талхаа захиалгаар хийдэг байсан бол одоо дэлгүүрт худалдаалагдаж байгаа. Дэлгүүрээс амталгаа хийгээд авчихдаг болсон. Талхнаас ясны шөлний талхыг онцолж хэлж бас болно. Цэвэр монгол үйлдвэрийн ясны шөлөнд зуурсан,  кальцийн агууламжтай бүтээгдэхүүн. Кальциа бид талх идэж байхдаа ч өдөр тутамдаа  авах боломжтой гэсэн санаа.
-Одооноос хувь хүнийх нь талаар яриагаа үргэлжлүүлье. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Би эдийн засагч мэргэжилтэй хүн л дээ. Хоол хийх дуртай учраас хүнсний салбарт ажилладаг. Таван хүүхэдтэй. Нөхөртэйгөө Америк-Монголын хооронд ирж очин ажиллаж, амьдардаг. Аав ээж маань хоёулаа Москвад сурч, боловсрол эзэмшиж, ажилладаг байсан болохоор миний бага нас, оюутан ахуй нас Москвад л өнгөрсөн дөө. Манай аав цэргийн хүн. Аав маань намайг хатуужилтай, дайчин  байхыг заасан. Харин ээж минь зөөлөн, шударга, хүнлэг, бусдыг гэсэн сэтгэлтэй хүн байдаг. Бусдын л адил өв тэгш хүмүүжлээр үр хүүхдээ өсгөхийг хичээсэн хүмүүс бий.

-Хүүхэд нас, оюутан үе ОХУ-д өнгөрсөн болохоор таны ажлын онцлог, хэв маяг тэр тал руугаа байж болох юм. Тийм үү?
-100 хувь орос хэв маягтай гэж хэлж болохгүй. Гэхдээ оросууд их гоё хооллодог, ширээний ард их найрсаг, гэр бүлсэг, зочломтгой ард түмэн. Магадгүй би тэр соёлоос сурч, мөн ээжээсээ өвлөж авсан зүйл байгаа байх. Найз нөхөд, дотны хүмүүс гэрт ирвэл аль болох зочломтгой хандаж, бүхий л зүйлээрээ гараа гаргаж дайлж цайлахыг хичээдэг. Зочин ирнэ гэвэл урд өдөр нь бодоод, өдөржингөө бэлддэг. Салат хийнэ гэвэл дор хаяж хоёр төрлийн байх ёстой. Нэг, хоёрдугаар хоол, десерт гээд бүх төрлийн зүйлээ өөрийн гараар бэлтгэн хийдэг. 
-Таны амьдралын хэв маяг орчин үеийн бүсгүйчүүдээс өөр санагдаж байна. Ер нь таныхаар гэрийн эзэгтэй ямар байх ёстой вэ?
-Заавал ийм, тийм байх ёстой гэж хэлж болохгүй  л дээ. Өнөөгийн нийгэмд бүх хүн завгүй болчихсон байна. Бүсгүйчүүд маань гэрийн ажилтай зууралдах зав чөлөөгүй ажиллах үе ч байдаг байх. Миний хувьд бол аав, ээж хоёр маань л  ингээд сургачихсан гэх үү дээ. Ажлаа заавал өөрөө хийж байж санаа амардаг. Хүнээр юм хийлгэхээр дутуу дулимаг санагддаг талдаа.  
 

Гурван төрлийн талх, 10 төрлийн пиццагаа илүү олон нэр төрөл болгоно гэсэн зорилго тавьж байна. Манай улаан буудайн талх хүүхдүүдийн ганц хэрэглэдэг бүтээгдэхүүн. Ясны шөлтэй талх кальци ихтэй учраас нас өндөр хүмүүс гэлтгүй бүх хүн хэрэглэхэд тохиромжтой. Бүхэл үрийн талх эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг, мөн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг. 

-Таван хүүхдийн ээж. Хүнсний чиглэлийн ажилтай гэхэд биеийн галбираас эхлээд өөртөө их анхаарал тавьдаг нь харагдаж байна. Мэдээж энэ бүхэнд эрүүл хооллолт, мэдлэг, мэдээлэл  нөлөөлж байгаа байх?
-Ерөөсөө л аль болох хортой хүнснээс татгалзаж байна. Хүнснээс гадна гэрийн нөхцөлд байнга хэрэглэдэг сав суулганаас эхлээд ахуйн хэрэгцээний бүх зүйлээ аюулгүй, эрүүл байлгахыг хичээдэг. Бусад бүсгүйчүүдийн адил орой аль болох хөнгөн зүйл идэхийг хичээдэг. Ер нь л орой 18:00 цагаас хойш хоол идэх дургүй. Ачаалал ихтэй ажиллах тусам оройтож хоол идэх гээд байдаг тал бий. Тэр бүртээ идэх хэмжээгээ багасгачихдаг.

-Нууц биш бол нэг өдрийн хоолны цэсээ сонирхуулаач?
-Би өглөөний хоолондоо өндөг заавал хэрэглэдэг. Өдрийн хоолондоо ажилчидтайгаа яг ижилхэн л хооллочихдог.  Өдөр илчлэг ихтэй хоол идсэн тохиолдолд орой хоол идэхгүй өнгөрдөг. Дуртай хоол гэвэл ногоотой хоол. Одоогоор манай хүүхдүүдийг ээж маань харж байгаа. Тийм болохоор орой ирээд ээжийнхээ гарын хоолыг идэх дуртай болчихоод байна. 
-Танай гэр бүлийн хүн ч мөн хүнсний салбарт ажилладаг гэсэн үү?
-Миний ханийг Гэрэлтөгс гэдэг. Аялал жуулчлалын мэргэжилтэй. Тэгсэн хэрнээ миний ажилд туслаад нэг л мэдэхэд энэ салбарт хоёулаа орчихсон байсан. Бид өмнө нь ресторан ажиллуулж нэлээн туршлагатай болсон. Одоохондоо үйлдвэрийн ажил гээд их завгүй байгаа ч өөрсдийн гэсэн ресторанаа нээхээр төлөвлөж байгаа. 
-Хүнсний салбарт багагүй хугацаанд ажиллачихлаа. Энэ хугацаанд тулгарч байгаа бэрхшээл хийгээд эсрэгээрээ өгөөжтэй тал нь юу байна? 
-Үндэсний эко бүтээгдэхүүнийг онцолж үйлдвэрлэвэл их өгөөжтэй санагдсан. Учир нь эко бүтээгдэхүүн бүр хүний эрүүл мэнд рүү чиглэсэн байдаг. Ийм төрлийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн гаргаж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийг төрөөс дэмжээд өгвөл их сайн.  Ингэснээр хүрээгээ тэлж, бүтээгдэхүүний тоо хэмжээ ч нэмэгдэнэ. Мэдээж үүнийгээ дагаад үнэ буурна. Цаашдаа улам тэлэх боломж бүрдэнэ. Бид өдөр ирэх бүр хүмүүсийн талархсан сэтгэлээс таашаал авдаг. Худалдан авалт хийж, захиалга өгч байгаа хүмүүсийг хараад баярладаг.  Учир нь тэр хүн эрүүл бүтээгдэхүүнийг гэр бүлийнхээ төлөө, өөрийнхөө төлөө сонгон авч байна.  Энэ болгон улам их ажиллах, илүү сайныг хийх эрч хүч урам зоригийг өгдөг. 
-Цаашдын төлөвлөгөө буюу бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэх үү?
-Гурван төрлийн талх, 10 төрлийн пиццагаа илүү олон нэр төрөл болгоно гэсэн зорилго тавьж байна. Манай улаан буудайн талх хүүхдүүдийн ганц хэрэглэдэг бүтээгдэхүүн. Ясны шөлтэй талх кальци ихтэй учраас нас өндөр хүмүүс гэлтгүй бүх хүн хэрэглэхэд тохиромжтой. Бүхэл үрийн талх эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг, мөн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг. Бид чихэртэй, чихэргүй уламжлалт аргаар хийсэн хоёр төрлийн мушгиа боорцог хийдэг. Энэ бүхнийхээ нэр төрлийг цаашид улам өргөжүүлж нэмэх болно. 
Танд баярлалаа. 
 

ГРАНД СЭТГҮҮЛ №137

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet