Өнөөдөр түүний төр барьж буй ”сүүлийн” өдөр 
2021 оны 6 сарын 8


Монголын Ерөнхийлөгчийн түүхэнд кинон дээр л гардаг жентльмэн төрх, шинэ донж, стилийг бүрдүүлж чадсан анхны Ерөнхийлөгч бол Х.Баттулга. Бие жижиг ч өнгөрсөн дөрвөн жил түүнийг хамгийн мэдрэмжтэй, анхны юм бүхнийг өөрийнхөө болгож чадсан түүнд авьяастай нэгэн гэдгийг бишгүй олон хүн хүлээн зөвшөөрсөн. Цаг үеэсээ хамаараад улс орон даяар хүндхэн байдал тулгараад байгаа ч яаж ийгээд л өөртөө ашигтай байдлаар эргүүлж чадах төрийн тэргүүн гэлцэж буй. Ингэхэд өнөөдөр түүний төр барьж буй "сүүлийн" өдөр. Учир нь маргааш шинэ Ерөнхийлөгчтэй болохын тулд саналаа өгөх чухал өдөр. Ялсан нэр дэвшигч тодорсноос эхлээд Женкогийн үүрэг дуусч байгаа хэрэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэрээр анхны юм бүхнийг харамгүй хүртэв.

Анхны тэргүүн хатагтайгүй Ерөнхийлөгч, Трампыг Путинтай яриулсан Ерөнхийлөгч, тэтгэвэр тэглэсэн, хонь хандивласан, лагер дээрээ наадам тэмдэглэсэн гээд тоочих зүйл тун их. Суудлаа өгөх хугацаа нь дөхөхөд түүний оффшор хөрөнгө ил болж, Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжгүй болсон. Самбаа нь ч ихдээд, саар нь ч илэрсэн Х.Баттулга Ерөнхийлөгч байх сүүлийн хэдэн хоногтоо төрийн дээд, одон медалиар бороо оруулж, гавьяагаа хийгээд дуусчихлаа. Төрийн тэргүүний суудлаа өгч буй түүнд ард түмэн ямар үнэлгээ өгөх бол. 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet