Италийн брэндээр гоёсон хатагтай нарын чамирхал
2021 оны 6 сарын 8

Италийн топ таван брэндийг оруулж ирэн, их хотын А бүсэд сүндэрлүүлсэн хатагтай Н.Лхамсүрэн хотын гангачуудын хамгийн тансаг хэрэглээг бий болгож, шунан дурламаар трэнд үүсгээд буй. Гутлын loribu, Sergio Rossi, дотуур хувцасны Incanto, бүсгүйчүүдийн ганган гоёлын Luisa Spagnoli, Elisabetta Franchi гээд голлох брэндээр гоёдог, арга хэмжээ чимдэг дээдсийн хүрээллийнхний цөөн хэдэн хатагтай бий. Жинхэнэ баячууд хөшигний ард нууцлаг амьдардаг нь Монголын ёс. Хөрөнгөтнүүдийн хүрээлэл дундаа баян Бямбаа хэмээн алдаршсан нэгэн нууц ноёнтон тэргүүн тэрбумтнуудын нэг гэнэ.

Түүний охин Б.Даваасүрэн буюу Дэйзи тансаг зэрэглэлийн "Le Beautique Spa & Toskani Cosmetics" салоноос гадна дотуур хувцасны брэнд дэлгүүртэй, эмэгтэйчүүдийн эмнэлэг, шүдний эмнэлэгтэй, бизнесийн араншин болоод нийгэм цаг үеийнхээ celebrity бүсгүй. Нууцлаг хатагтай Дэйзигийн энэ хувцасны сонголт мөн л celebrity брэнд. Хар савхин боди, 80-аад оны загвартай урт савхин өмд, цүнх гээд бүгд Elisabetta Franchi-ийн гоёл аргагүй л нууцлаг, хөрөнгөлөг хатагтайн сонгодог стиль . “Loriblu”-ээр овоглодог Н.Лхамсүрэн тэргүүтэй дунд эргэм насны брэндлэг хатагтай нарын энэ үдшийн сонголт Elisabetta Franchi-ийн хүрэм, хослол, даашинз, Sergio Rossi, Loriblu-гийн гутал гээд хөлнөөсөө толгой хүртэл брэнд эгнүүлчихсэн гэхээр аргагүй энэ цагийн шилдэг трэнд түгээгч, брэндлэг хатагтай нар юм даа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet