Өөрийнхөө бус өрөөлийн хуурамчийг ”гайхагч”
2021 оны 6 сарын 3


Сошиал од, бизнес эрхлэгч, инфлюнсер Ч.Уранхолбоо гоо сайхан, ганган шаавай гэдгээрээ олонд танигдсан од бүсгүй. Ялдам инээд, аальтай Ч.Уранхолбоо урлагтаа бус улсын ажил хийж сүүлийн өдрүүдэд түмэн олныг ангайлгаад авав. Түүнийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хүүхдийн баярыг угтаж, хүүхдийн төлөө олон ажил явуулдгийнх нь хувьд хамтран ажиллах санал тавьжээ. Үүнийг нь ч дуртайяа хүлээж авсан Ану өнгөрөгч сарын 31-ний өдөр ШӨХТГ-ын даргаар ажиллав.

Ингэхдээ жижиг ТҮЦ дэлгүүрт очиж, худалдаалдаг хүнсний бүтээгдэхүүний чанар шалгаж, гадаад бичигтэйг нь гайхан асууж, худалдагчийг эвгүй байдалд оруулаад амжсан. Гэвч өөрийнх нь зарж, борлуулдаг гоо сайхны бүтээгдэхүүн хаанаас, яаж орж ирдэг нь ил биш гэдэг. Ганцхан өдөр ажиллахдаа жижиг, дунд бизнес эрхлэгчдээ байдалд оруулж, өөрөө шившиг тарьсан Ану өөрөө шалгуулах дээрээ тулсан гэнэ шүү. Зүгээр л мөрөөрөө сошиал инфлюнсер нэртэй арилжаагаа хийгээд явахгүй өөрийгөө асуудалд чирэхийг яана. 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet