Б.Бат-Эрдэнэ аварга өвөө болж, бөх хүргэнтэй болжээ
2021 оны 6 сарын 3


Даяар дуурсагдах дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэрсхэн өссөн гурван охинтой. Азтай аавын хүү л аваргын хүргэн болэк хишиг буяныг нь эдлэнэ гэлтэй. Төр түшилцдэг нуруутай эр хүн, хөрөнгө бэлч арвин Б.Бат Эрдэнэ аваргын охин нэгэн бөхтэй ханилсэн, амаржсан гэх шум тарж, шуугиан дэгдээлээ.

Бөхийн удам, угсаа гарал сайтай аваргын охидтой сууж, удмаа update хийх эрчүүдийн хүсэл тэрүүгээр нэг хөвөрдөг биз. Тэгвэл хаана ч очсон аавыгаа дагаж, өнгө нэмдэг охидын нэг нь хадмын хаяа түшсэн бололтой. Аваргын том охин Б.Баярмаа ХБНГУ-ын Нордрайнвестфаллен мужийн Дюссильфорд хотод залуу архитекторуудын хамт галт тэрэгний замын дээгүүр олон нийтийн орон зайг шинээр бий болгох төсөл боловсруулсан, герман хэлийг төгс эзэмшсэнээс гадна архитетoрч мэргэжлийнхээ ид шидийг гаргаж яваа номын бүсгүй бий.

Тэгвэл дунд охин Б.Бурмаа бодибилдингийн спортоор хичээллэж, УАШТ ээс мөнгөн медаль хүртсэнээр ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулсан. Аавыгаа дагаж, арга хэмжээ бүрээр алгасалгүй ордог бага охин Б.Сугармаа нь ажлаа хийсээр тун чимээгүйхэн амьдардаг. Аваргын охид атлаа хаяа түшсэн эрчүүдийн нэрс дуулгаддаггүй охидын хэн нь ээж болсон, аварга ямар хүргэнтэй болсон гэх чин үнэн дэлгэгдэх нь цаг хугацааны асуудал биз ээ. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet