...
Баян айлын ганц охин Б.Бадамхандын баярхал
2021 оны 6 сарын 3

Улс төрийн ахмад зүтгэлтнүүдийн нэг Сү.Батболд өөрийн хамаарлын телевизээ ганц охиндоо шилжүүлж, Ерөнхий захирлын суудалд томилсон гэх мэдээ жилийн өмнөөс л чих дэлсэж буй. Учир нь сэхээтэн гаралтай гэр бүлд өссөн Б.Бадамханд гадаадад томоохон сургуулийг сэтгүүлзүйн чиглэлээр төгсөөд эх орондоо ирсэн. Харьд өндөр боловсрол эзэмшчихээд, тансаг харшдаа амьдрах бус эх орондоо ирж, ажиллахыг илүүд үзсэн Б.Бадамханд улс төр, бизнестээ тэргүүлдэг лут том артай.

Аав нь их хурлын гишүүн, парламентдаа том гар, ээж нь бизнесийн лидер хатагтай, ах нар нь карьераа ахиулж, бизнесээ хөгжүүлэхийн сацуу улс төрд хүч үзэхээр бэлтгэлээ базааж яваа гээд cool, rich, celebrity гэр бүл.

Юм бүрээс дутахгүй, даруухан хэрнээ тансаг амьдралтай, дээдсийнхэн дундаа алдартай Сү.Батболдын мэдлийнх гэгддэг "Star" телевиз тийм ч алдартай, олон үзэгчтэй суваг биш. Ганц нэгхэн энтертайнмэнт контент хөгжүүлдэг байсан бол одоо чухам хэр өөрчлөгдөж, шинэчлэлт хийх нь Б.Бадамхандын гарт байна. Баян айлын ганц охин Бадмаа үе тэнгийн залуутайгаа олон жил үерхэж байгаа бөгөөд удахгүй нижгэр хуримын зар чих дэлдийлгэж, дэнж хотойтол наадах байх шүү.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet