...
”Бүсгүйчүүд найзуудаараа beauty болзоо хийх нь манай үйлчлүүлэгчдэд их таалагдсан”
2021 оны 6 сарын 3



"Norah beauty slimming spa" салон нь найзуудаараа beauty болзоо хийх beauty lounge бүхий healthy kitchen хэсгийг тусгаж өгснөөрөө бусдаас эрхгүй ялгарна. Тиймдээ ч үйлчлүүлэгчдээ зориулан тохилог, тав тухтай орчинд мини саун болон цогц үйлчилгээ авах таатай нөхцлийг бүрдүүлж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий салсныг бид та бүхэнд танилцуулж байгаадаа ихэд олзуурхаж байна. Тус хамт олны нэвтрүүлсэн ухаалаг цагийн менежмент, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг мэдэрч байгаа байдал бүх талаараа их хотынхны талархлыг хүлээж байгаа. Бид энэ удаад “Norah beauty slimming spa” салоны Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Танай салоны хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь private байдал. Private байдлаа тайлбарлаж өгвөл?

-Гоо сайхны салонд нэг дор олон хүмүүс үйлчлүүлдэг болохоор тухгүй байх асуудал гардаг. Бид анх салоноо байгуулахдаа л үйлчлүүлэгчдийнхээ тав тух, эрх чөлөөг мэдрэх, байгаа орчиндоо өөрийгөө тааламжтай байлгах үйлчилгээг нэвтрүүлэх гэж хичээсэн. Урдчилж цагаа аваад ирдэг үйлчилгээ одоо л монголд хэвшиж байна. Тиймээс бид  шинэлэг, тав тухтай байдлаа салондоо нэвтрүүлэхэд огтхон ч төвөгтэй байгаагүй. Зөвхөн та л тусдаа өрөөнд бүх үйлчилгээгээ нэг дор аваад гарах болно. Гоо сайхны салоноос хүн будаггүй төрхөөрөө гардаг. Энэ үед олон хүнтэй халз тулахгүй гэсэн утга  юм л даа. 
-Танай тоног төхөөрөмж, техникүүд их анхаарал татсан. Олон салон үйл ажиллагаагаа явуулж байгаа ч танайх технологийн дэвшлийг уламжлалт аргатай хослуулдгаараа содон санагдсан?
-Манайх сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглаж, үндэсний органик брэнд үйлдвэрлэгч Lhamour брэндийн бүтээгдэхүүнийг гоо сайхны үйлчилгээндээ оруулж, гоо сайханчийн ур чадвар гурвыг хослуулан, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжинд нийцсэн үйлчилгээ явуулж байна. Дэвшилтэт технологийн өөх хөлдөөх, хайлуулах, сүүлийн үеийн үс ургалтыг зогсоох, өвдөлтгүй лазер, хүчилтөрөгчийн нүүр өргөх аппарат гэх зэрэг олон шинэлэг үйлчилгээ бий. Мөн найзуудаараа мини саунд суугаад, тус тусдаа цогц үйлчилгээгээ авах таатай орчныг бий болгосон. Бүсгүйчүүд найзуудаараа beauty болзоо хийх нь манай үйлчлүүлэгчдэд их таалагдсан, сэтгэгдлээ ч хуваалцаж байгаа. Саундаа цуг орлоо, нэг нь маникюр, нөгөө нь гоо сайхан руугаа орчихоод эргээд цуглахдаа бидний бэлдсэн бяцхан баярын ширээ, дарс, амттантай орчинд тухлах боломжийг бүрдүүлсэн юм. Өөрөөр хэлбэл бүх тав тухыг нэг дор мэдрүүлэх боломжийг бүрдүүлсэн. Бид дэргэдээ beauty lounge бүхий эрүүл healthy kitchen хэсэгтэй.

-Танайх олон шалгуур давж стандарт тохирлын гэрчилгээ авсан нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг салонуудын хувьд шинэлэг зүйл байлаа?

-Бид Стандарт хэмжил зүйн газраар тохирлоо шалгуулах хүсэлтийг өөрсдөө гаргаж, албан ёсоор саналаа тавьсан юм. Стандарт хангаж чадаж байгаа эсэхээ тестлэж үзэхэд энэ хамгийн зөв зүйтэй алхам. Стандарт хэмжил зүй, Мэргэжлийн хяналтын байгууллагууд зэрэг газруудаас олон мэргэжилтнүүд хяналт, шалгалт хийсний дагуу бид албан ёсны тохирлын гэрчилгээгээгээ авч чадсан. Хэрэглэгчид ч манайхаар үйлчлүүлэхдээ сэтгэл ханамжтай байж, стандартын дагуу тав тухтай үйлчилгээ мэдэрнэ гэсэн үг. Аль, аль талаас хичээвэл олон эргэлзээтэй зүйлс арилж эерэг үр дүн гарах болно.

-Танайх салондоо хэрэглэж байгаа бүх зүйлс Norah гэсэн бичигтэй, углааш, халад, алчуурнаас өхсүүлээд нарийн чимхлүүр зүйл их хийж. “Brand book” гаргахдаа багагүй хугацаа зарцуулжээ?



-Бид маш их судалгаа хийсний дүнд brand book-ээ гаргасан. Жижиг хэрэгслүүд болон халад, тавчик, алчуураа таван одтой зочид буудлын стандартын дагуу захиалж хийлгэсэн. Дараа, дараагийн үйлчлүүлэгч ирэхэд тусдаа ариутгал хийгдээд хэрэгслүүд бэлэн болдог. 
-Танай салонд ирж буй үйлчлүүлэгчид улирлын уур амьсгалд тохируулж ямар үйлчилгээ хийлгэхийг та зөвлөх вэ?
-Манай менюны нэр төрлөөё дуртай үйлчилгээгээ сонгох боломжтой. Манайх үйлчлүүлэгчийнхээ арьсыг хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны аппаратаар одоо байгаа болон ирээдүйд гарч болох арьсны асуудлыг 12 үзүүлэлттэйгээр нарийн оношилж, тухайн хүнд өөрт нь тохирсон бүтээгдэхүүн санал болгодог. Монголын эрс тэс уур амьсгал бүсгүйчүүдийн арьсыг их цочроож гэмтээдэг. Манай салон бусад салонтой адил үйлчилгээ үзүүлдэг хэдий ч арьсны эмзэг байдлыг эхэлж засаад, арьсыг нохон төлжүүлж, цайруулж, балансжуулаад, нүүр өргөж, хэлбэр засах системт үйлчилгээг үйлчлүүлэгч нартаа санал болгодог. Тиймээс бид японы арьс чангалах аппарат болон хүчилтөрөгчийн нүүр өргөх олон үйлдэлт аппаратаар үйчилгээ хийдэг. Халуун чулуун массаж нь гар , хөлийн булчингуудад хийгддэг болохоор алжаал ядаргаа тайлах давуу талтай.

-Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаагийн хувьд гоо сайханчдаа хэдий хугацаанд сургаж авдаг вэ? Ажилд авахдаа ямар шалгуур тавьдаг бол?
-Манайд ихэвчлэн мэргэжлийн гоо сайханчид ажилладаг. Шинэ технологи, шинэ аппарат хэрэгсэл дээр гоо сайханчдаа нэгээс гурван сарын хугацаанд сургаж дадлагажуулдаг. Бариа заслын хувьд ч алжаал тайлах массаж болон эмчилгээний олон төрөл зүйлээр үйлчилдгээрээ давуу талтай. 
-Та мэргэжлийн хүний хувьд зөвлөхөд салоноор ямар давтамжтай үйлчлүүлэх ёстой вэ. Бидэнд бол “завтай цагтаа” гэдэг давтамж л магадгүй дийлэнхэд нь бий байх?
-Гоо сайхны үйчилгээг курсээр нь авбал илүү үр дүнтэй. Хамгийн багадаа нэг, хоёр хоногийн зайтай таван удаа орох ч юм уу. Батгашилттай арьс ганцхан курсээр яваад арилахгүй. Эхний курс тав, зургаан хоног байлаа гэж бодоход завсарлачихаад дахиад курсын эмчилгээнд орвол зүгээр. Нөхөн төлжүүлэх үйлчилгээ, гуужуулалт, сорвижилтыг эдгээхийн тулд дахин курсэнд явж, арьсаа эмчлэх хэрэгтэй. Ямар ч гоо сайхны салон курс эмчилгээг санал болгох байх. 
-Танайд цаг авахад ачаалал хэр байдаг вэ? 
-Манайхаар үйлчлүүлээд сурчихсан хүмүүс урд өдөр нь цаг авчихдаг. Курсын эмчилгээ авсан хүмүүс эмчилгээ хийлгээд гарахаасаа өмнө цагаа захиалдаг. Манай салон долоо хоног, сард нэг удаа онцлох үйлчилгээгээ хуудсаараа дамжуулж, хэдэн хувийн хямьдралтай үйлчилгээ үзүүлэх талаар мэдээлэл тогтмол өгч байгаа. Ажлын ачаалал, замын түгжрэлээс шалтгаалаад манайх оройн 22.00 цаг хүртэл ажилладаг. Хамгийн сүүлийн цаг захиалгаа 20.00 цагт өгөх боломжтой. Заримдаа өглөөний үйлчилгээг эртэч бүсгүйчүүддээ зориулан явуулж байгаа. Бүх зүйл ухаалаг болж байна. Үйлчилгээний байгууллагын хувьд бид ч гэсэн ухаалаг цагийн менежмент хийж хэрэглэгчидтэйгээ ойр дотно үйлчилж байгаа. Энэ манай бас нэг шинэлэг тал. 
Танд баярлалаа. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet