УСУГ 350 саяын санхүүжилтын эрхээ авч чаджээ
2021 оны 4 сарын 1

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх усны компакт гэрээ өнөөдрөөс хэрэгжиж эхлэхээр болжээ.

Энэ талаар ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Э.Содонтогос цахим хуудастаа  “Газар хөрсөнд шар тос болох хур буусан өдөр сайхан мэдээ дуулгая. Усны Компакт гэрээ маань өнөөдрөөс хүчин төгөлдөр боллоо. Энэ нь 350 сая долларын санхүүжилтын эрх бүрэн нээгдэж, гэрээ хэрэгжих 5 жилийн хугацаа тоологдож эхэлж байна гэсэн үг. Өнгөрсөн 6 жилийн эхний 4-т нь төсөл хөтөлбөрөө боловсруулж батлуулж, удаах 2 жилд нь үйлдвэрүүдийнхээ нарийвчилсан зураг төслөө гаргаж, барилга угсралтын ажлын бэлтгэлийг бүрэн хангалаа.

Мөн Монголын Засгийн газар гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдсан бүх болзолт нөхцлүүдийг цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хангалаа. Одоо энэ 5 жилдээ 2 үйлдвэрээ барих, 165 ус түгээх байрыг ухаалаг болгох нөр их бүтээн байгуулалтын ажлаа цаг нартай уралдан байж хийнэ. Хамтран ажиллаж буй бүх байгууллага, хувь хүмүүст баярлаж байна. Пүрэвсүрэн, Мөнх-Оргил, Цогтбаатар, Энхтайван, Батцэцэг гээд Гадаад харилцааны үе үеийг сайдууд манай ТУЗ-ыг амжилттай удирдаж ирсэн. Мөн Мөнхбаатар сайд, Сумъяабазар дарга нар үнэхээр их түшиг болж ажилладагт чин сэтгэлээсээ талархаж байна. Одоо хамгийн хариуцлагатай үе ирлээ. Та бүхэн маань дээлний минь захыг мушгин суугаарай. 2026 оны 4-р сарын 1 гэхэд гүн цэвэршүүлсэн усаа уугаад, саарал усаа дахин боловсруулаад станцуудынхаа цамхагийг хөргөөд сууж байна аа хэдүүлээ. Манай ус дахин боловсруулах үйлдвэр хамгийн бага хүчин чадлаараа жилдээ 4 Буйр нууртай, хамгийн их хүчин чадлаараа Увс нууртай тэнцэх хэмжээний усыг хэмнэнэ гээд боддоо... Гэхдээ Ковид гэж нэг дайсан байна аа.” гэжээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet