Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг ”Малчдаа мартах учиргүй” хандивын аяныг зохион байгуулж байна
2021 оны 4 сарын 1

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар өөрсдөө санаачлан "Малчдаа мартах учиргүй" хандивын аяныг зохион байгуулж байна. Энэхүү аян нь саяхан Дундговь аймагт болсон гамшгийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон малчиддаа туслах зорилготой аж. Тэд фэйсбүүк, твиттерээр халаглаж суухаасаа илүүтэй яг газар дээр нь очиж малчидтайгаа уулзаж, нөхцөл байдлыг бодитоор харуулах үүднээс Дундговь аймагт очиж, гамшигт өртсөн 7-8 сумаар орж, нэвтрүүлгээ бэлтгэжээ.

Аяны хүрээнд "Малчдаа мартах учиргүй” тоглолтыг зохион байгуулна. Уг тоглолт энэ сарын 7, 8-нд Unlive 88, Ddish 900 сувгаар 20.00 цагаас гарах аж. Улмаар тоглолтоос олсон орлогыг гамшигт өртсөн малчдад зориулах юм байна. Ингээд тэдний Дундговь аймгаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet