“Эрхэмсэг” Бямбаагийн халамжит хань 
2021 оны 4 сарын 1

Чуулгын бүжигчин бус бүтээсэн ганц дүрээрээ од болж чадсан М.Бямбаа ханийн заяа түшиж, гэрийн сайн эзэгтэй болсон. Яргуйн дүрийг яруу тод харуулсан тэрээр хувийн бизнес эрхэлдэг н.Найдан хархүүтэй өнгөрсөн жил нижгэр хурим хийсээр хамтын амьдралаа бататгасан билээ. Хорь гаруйхан насандаа өөрөөсөө олон насаар ах хүнтэй дэр нэгтгэсэн М.Бямбаа хүүхэдтэй болсон ч аргагүйн эрхэнд салж, олон жил ганц бие ээжийн үүрэг гүйцэтгэсээр багагүй хугацааг үдсэн. Амьдралаа бүтэн болгосон М.Бямбаагаас эрхгүй аз жаргалын гялбаа цацарч байгаа биз.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet