“Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүн энэ сарын 03, 04-нд бүх сувгаар үзэгчдэд хүрнэ
2021 оны 4 сарын 1

Монголын нийтийн дууны салбарт тод мөрөө үлдээсэн С.Жавхлан, Т.Баясгалан, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа, Л.Болдбаатар, Б.Энхмэнд, Л.Чулуунбаатар, Г.Чинболор, Т.Батсайхан нарын нэгэн үеийн уран бүтээлчид хамтран “Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүнээ үзэгчдэд өргөн барьж байна. 

Нийтийн дууны салбарын өнгөрсөн 20 жилийн түүхээ дурсан, дуулсан энэхүү цэнгүүнийг энэ сарын 03, 04-нд бүх телевизийн сувгаар үзэгчдэд хүргэх болжээ.

Ковид цар тахалтай, хөл хорио тогтоосон энэ үед тоглолт арга хэмжээ зохион байгуулж болохгүй ч нийтийн дуунд хайртай ард иргэдийнхээ сонорыг мялаах цэнгүүнээ цэнхэр дэлгэцээр үзэх боломж олгосонд үнэнч фенүүд нь тун талархалтай байна. .

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийтийн дууны салбарт шинэ жишиг, өнгө төрх, мэргэжлийн бүхнийг харуулж, тогтоож чадсан чадварлаг уран бүтээлчдийн “Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүнийг та бүхэн цэнхэр дэлгэцээрээ хүлээн авч үзээрэй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet