УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар бизнес эрхлэгчдийг хулгайч гэв үү
2021 оны 3 сарын 30

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үдээс хойш “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдав. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нэлээд бухимдаж УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг наймаачин, хулгайч гэх мэтээр доромжлов.

“Оргил”-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар бол бизнесийн салбараас төрийн түшээ болсон тул салбараа хамгаалагч, шүгэл үлээгч юм. Гэтэл Ж.Сүхбаатар гишүүний хэлж байгаагаар наймаачин хүн бүр хулгайч бололтой. Бизнес эрхлэгчид бол төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг, эдийн засагт голлох нөлөөтэй салбар. Гэтэл Монгол төрийн түшээ бизнес эрхлэгчид рүү дайрч, хулгайч хэмээн цоллож байгаа нь харамсалтай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet