АН-ын даргад НЭР ДЭВШИГЧДИЙН чансааг тодорхойлох САНАЛ АСУУЛГА үргэлжилж байна
2021 оны 3 сарын 24

Улс төрийн хоёр дахь хүчин болох АН-ын даргын сунгаа өнгөрсөн долоо хоногийн даваа /2021.03.15/ гарагт албан ёсоор эхэлсэн билээ. 

Тус намын даргад хоёр талаас нийт О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, М.Тулгат, Ч.Өнөрбаяр нарын есөн хүн нэр дэвшин, өрсөлдөж байна.

Тэдний хэн нь ялалт байгуулж, АН-ын дараагийн дарга болох нь ГУРАВДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР тодорхой болно. Санал хураалтыг тухайн өдрийн 09:00 цагаас 20:00 цаг хүртэл зохион байгуулах юм.  

Тэгвэл АН-ын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж байгаа есөн нэр дэвшигчийн нэр хүнд, рейтингийг тодорхойлох олон нийтийн санал асуулгыг SUNGAA.MN сайтаар авч байна. Уг санал, асуулга нь олон нийтийн хандлагыг тодорхойлоход чиглэгдсэн бөгөөд АН-аас баталсан сунгааны санал тоолох аргаар явагдаж байгаа юм.  Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт есөн нэр дэвшигчийн нэр хүнд ямар байгааг судалгааны үр дүнд тооцож, гаргана. Өөрөөр хэлбэл, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийг 76 мандаттай гэж тооцож, нэг тойргийг 1000 оноо гэж үзнэ.

Өнөөдрийн байдлаар санал асуулгын нэгдүгээрт О.Амартүвшин 10954 оноотой яваа бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 10240 оноотой санал асуулгыг удаалж байна. Харин гуравдугаарт 10116 оноотой С.Эрдэнэболд бичигдэж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet