Путин Ж.Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнажээ
2021 оны 3 сарын 16


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар Монгол улсын иргэн, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдлаа. 
 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэжээ. 
Ташрамд дурдахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725  онд I Екатерина Хатан хааны зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан. 
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн № 1099 зарлигаар  2010 оны 9-р сарын 7-ны өдрөөс эхлэн Хаант засгийн үеийн түүхэн загвараараа гарч байгаа бөгөөд дөрвөн талаасаа анар эрдэнийн чулуу шигтгэн, ОХУ-ын төрийн сүлдний гол дүрс болох алтан бүргэдүүдийг суурилуулсны голд Александр Невскийн морин дээр суусан алтадсан дүрсийг байршуулсан түүхэн загвар юм. Эдүгээ Санкт-Петербургийн мөнгө зоосны ГОСЗНАК үйлдвэрт хийгддэг.
Ийн, Сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн боллоо.

Эх сурвалж:
Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet