О.Гэрэлт-Од: Монголбанкны зээлийн сөрөг мэдээлэл зургаан жил хадгалагддаг нь залуусыг хохироож байна
2021 оны 3 сарын 15

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од өнөөдөр /2021.03.15/ Монголбанкны гадна мэдээлэл хийлээ.

Тэрбээр Зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэл буюу “ХАР ЖАГСААЛТ”-тай холбоотой асуудлаар Монголбанкны удирдлагуудтай уулзах хүсэлтийг удаа дараа тавьж байгаа ч өнөөг хүртэл хүлээж аваагүй гэдгийг мэдээллийнхээ үеэр тодотголоо.

Энэ талаар Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од "Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болоод тус банкны удирдлагууд залуучуудаа үл тоож, хүнд суртал гаргаж байгаад харамсч байна. Залуучууд улсаас мөнгө гуйгаагүй, зээлээ тэглэж өгөөч гээгүй, гэмт хэрэг хийгээгүй. Зээлийн төлөлтөө хугацаа хэтрүүлж төлсөн боловч үүнээс болж зээл олгосон банк, санхүүгийн байгууллага хохироогүй, тэд үндсэн төлбөрөө хүүтэй нь авч байгаа. Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэл зургаан жил хадгалагддаг нь зээл аваад төлбөрөө төлсөн, төлж байгаа залуусыг хохироож ирээдүйн боломжуудыг нь хаасаар байна" гэв.

Түүнчлэн "Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа тэтгэх 10 их наядын цогц хөтөлбөр”-т багтсан иргэдэд олгох жилийн гурван хувийн хүүтэй, 50 сая төгрөг хүртэлх зээлээс Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэлтэй залуус авч чадахааргүй байгаа тул нэг удаа залуучууддаа итгэл үзүүлж боломж олгохыг хүсэж байна" гэж ярилаа. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet