“Монгол Жоли”-гийн comeback 
2021 оны 2 сарын 4

Цагтаа “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож, гоо сайхнаараа шагшигдаж явсан Э.Мөнгөнцэцэг загварын ертөнцдөө comeback хийж, олныг гайхшруулав. Царай зүс, бие хаа, галбир гээд өөлөх зүйлгүй Э.Мөнгөнцэцэг хэзээний л “Монгол Жоли” гэж хочлуулсаар өдийг хүрчээ. Аргагүй л Анжелина Жолигийн нүд, хамар, уруул, нүүрний хэлбэр гээд адилтгах зүйл түүнд тун олон. Брэнд дэлгүүр нээгдэх нь бүү хэл нийслэлд брэнд орж ирээгүй байхад бизнесмен Г.Баттүшиг “Түшиг” дэлгүүр их хотод сүндэрлэж өдгөө групп болтлоо өргөжин, үйл ажиллагаагаа явуулж буй.

Хувийн бизнестээ анхаарч, сураг алдраад байсан Монгол Жоли “O Couture” брэндийн шинэ колекциор comeback хийж, загварынхныг ажилгүй болгов бололтой. Өдгөө “Түшиг” группийнхээ салбар болох “Улаанбаатар” их дэлгүүртээ эзэн сууж, Монголын бизнес эрхлэгч хатагтай нарыг өнгөлж яваа. Их хотын ганган хатагтай нарын нэг болсон Э.Мөнгөнцэцэгийн ийм нэг эгэл даруухан боловч ихэмсэг төрхтэй танилцаарай. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet