Гранд сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа
2021 оны 2 сарын 1

Өвлийн адаг сар дуусч, хаврын уриа угтан 11 жилийн түүхтэй “Гранд” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гаргалаа. Уншигч олныхоо сонорыг мялаах шинэ содон мэдээллээр дүүрэн байдаг Гранд сэтгүүл энэ удаад 2020 оны Монголын топ бүхнийг онцоллоо.

Өнгөрсөн оны жишиг тогтоосон Кёкүшюзан Д.Батбаярын дүүгийн 450 сая төгрөгийн өртөгөөр бүтсэн тансаг хуримын сурвалжилга, их хотын гангачууд, фэшниста хатагтай нарын онилдог luxury брэнд болох “Nafa & Carardli” фэшн шоуны гайхам фото агшин, их театрын “Фауст” жүжгийн шинэ хувилбар, Монгол улсын тэргүүн ноёны 1001 шөнийн үлгэр, улс төрийн тогоонд болж буй огцом өрнөл, содон шийдэл зэргийг багцлан хүргэж байна. 
Загварын тайзыг эзэгнэж, олон жил single явсан топ Г.Урнаагийн сүйт хархүүг бид дурандаж, топын нандин хайрыг илчилж, “Mongolian Huyndai” компанийн босс М.Энхмандах “3 охин” хамтлагийн дуучин Сокотой романс үүсгэсэн халуухан сенсацийг ил болгов. Дугаар бүртээ их хотын хамгийн халуун мэдээ, сонирхолтой мэдээг сорчлон хүргэдэг фото агшин, шинэ улстөрчдийн дэлгэгдээгүй түүх, өвлийг тод гэрэлтүүлэх трэнд загварууд, урлаг соёл, улс төрийн фото паппараци, уламжлалт булангуудын мэдээ таныг хүлээж байна. Цаг алдалгүй шинэ содон мэдээллээ хүргэдэг “Гранд” сэтгүүл энэ удаад Covid-19 цар тахлын хүнд шуурганаар сэтгүүлээ тодорхой хугацаанд хэвлүүлэхгүй барьсан. Гэнэтийн нөхцөл байдалд хүлээцтэй хандсан үнэнч уншигчид, хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлж хүлцэл өчьe! Цаашид тогтсон хугацаандаа өөрийн гэсэн харизм, содон хэв маяг, онцгой төрхөөрөө уншигч танд хүрэх байх болно. “Гранд” сэтгүүлийнхээ шинэ дугаарыг шимтэн уншаарай. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet