Үзэгчдийг байлдан дагуулж буй “Шумка”
2021 оны 1 сарын 13

Жүжигчин Н.Мөнхсоёлын “Шумка” хэмээх дэлгэцийн бүтээл үзэгчдийг байлдан дагуулж байна. Жүжигчин Н.Мөнхсоёлын гэж тодотгож буй учир нь тэрбээр зохиолоо бичихийн сацуу продюсер, найруулагчаар ажиллаж гол дүрд нь тоглосон байна. Мөн түүнтэй хамт залуу жүжигчин М.Аззаяа, Э.Пүрэвжаргал, У.Лаура, Б.Азжаргал нар гол дүрийг бүтээжээ.

Авьяаслаг бүсгүйн энэхүү контентийг найруулагч Ц.Амартүвшин хамтран найруулсан билээ.

Контентын гол агуулга нь хувийн мэдээллээ алдсан нэгэн хүн түүнийгээ буцааж авахын тулд таван хулгайч эмэгтэйг хөлсөлнө. Ажиллагааг гүйцэтгэх явцад тэдэнд тохиолдох бэрхшээлийг адал явдалтай, хөгжилтэй байдлаар харуулсан энэхүү бүтээл нь арванхоёрдугаар сарын 24-нөөс бүх IPTV-д орсон байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet