Х.Баттулга: Оффшортой гээд байгаа хүмүүс тэр орлогыг гаргаж ирж чадвал өөрсдөө аваарай
2021 оны 1 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2021.01.10/ "Оффшорын асуудлаар" МҮОНРТ-д ярилцлага өгсөн. Тэрээр ярилцлагын үеэр "Улсын төсвийг мөнгөтэй байлгах нь Засгийн газар, Сангийн яамны ажил. Хэрэв төсөвгүй байвал Сангийн яам ажлаа маш муу хийж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь өг гэж зөвлөмөөр байна. Засгийн газар мөнгөгүй гэж хэлж болохгүй" гэв.
Түүнтэй ярилцсан хүн нь МҮОНРТ-ийн Н.Дэмбэрэл байсан нь олон хүний анхаарал татсан. Нэгдүгээр хүнтэйгээ шинэхэн томилогдсон Ерөнхий захирал л ярилцах ёстой мэт ямар ч хал палгүй, энгийн нэг яриа болов. Эцэст нь түүнтэй холбоотой оффшор дансны тухай тарсан яриаг үнэн эсэхийг асуухад "Би мөнгө хадгалахын эсрэг байдаг. Мөнгө эргэлтэд орж байх ёстой. Намайг оффшортой гэж ярьж байгаа хүмүүс тэр орлогыг гаргаж ирж чадвал өөрсдөө аваарай" гэж онцлон хэлэв. Үнэхээр оффшор дансгүй юм бол өрх бүрт өгөх нэг сая төгрөгийн сууриа хаанаас гаргаж ирэх бол.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet