Р.Эмүжин: Хүүе энэ хоёр хүнээ аваач ээ
2021 оны 1 сарын 11

Өчигдөр /2021.01.10/ Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНРТ-ээр оффшорын асуудлаар ярилцлага хийхээр болсон нь иргэдийн дунд бишгүй хүлээлт үүсгэж байлаа. Гэтэл Ерөнхийлөгчтэй хийх ярилцлага болохоор ч тэр юм уу хөтлөгчөөр нь шинэхэн томилогдсон МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэл сууж байх юм. Ууган телевизээ хөтлөгчгүй болгож, улсынхаа тэргүүний өөдөөс инээвхийлэн суух түүнийг түмэн олон ихэд шүүмжлэв. Үүгээр ч барахгүй нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо хүртэл твиттер хуудастаа “Амьдралдаа анх удаа хийж байгаа ярилцлагаа өөр газарт хийж болоогүй юу, МҮОНРТ-ийг сэтгүүлчгүй гэж энэ хүн бодсон бололтой, МАН энэ хүнээ ав, манайд хэрэггүй” гэж жиргэсэн.


Харин тэдний ярилцлагыг шүүмжилсэн ээлжит хүн нь зохиолч Р.Эмүжин. Тэрээр цахим хуудастаа “Хүүе энэ хоёр хүнээ аваач ээ…

-МҮОНТВ сэтгүүлчгүй болчихсон юм уу, яагаад энэ шинэ захирал нь эфирт гарах дадалгүй байтлаа ингээд инээх, ярвайхын хооронд нүд хальтартал мэргэжлийн бус байдалтай суугаад байгаа юм бэ, өрөвдчихлөө байна.

-Шинэ захирал Дэмбэрэл ямар муухай пялдага инээдэг юм бэ, асуулт болгоныг амсуулаад л хаяад байх юм, сөрөөд, сөхөөд асуувал наад ярилцагч чинь нам сууна шүү дээ. Залуу хүн байна, дараагийн удаа битгий ингэж золионд гарч, зогсоолд гацаж байгаарай, за

-Манай Ерөнхийлөгчийн барих гэж 10 жил зүтгэсэн төмөр замыг зарим нэг хүн гацаагаад байсан гэж байна. Юу болоод байгаа юм бэ, Баттулга Баттулгадаа дэгээ тавиад өнөөг хүрсэн юм уу? Баруун хөлдөө зүүн хөл нь саад болсон гэв үү, жүдогийн мэх юм уу, энэ чинь?

-Оффшорт байгаа нэг сая доллараа оруулж ирээд ард түмэндээ тараах гэсэн чинь Хүрэлбаатар шүүрч аваад төсвийн алдагдлыг нөхөх гээд байгаа гэнэ ээ, тиймээс Монгол банк руу оруулж ирж тараах хууль санаачилсан гэж байна. Сангийн сайд Хүрэлбаатар “Оффшороос мөнгө оруулж ирвэл тухайн иргэний хувийн мөнгө мөн, эсэхийг эцэслэн тогтооно. Хувь хүний хөрөнгийг хураан авах асуудлыг зөвхөн шүүх шийднэ, Монгол хуульгүй, дүрэмгүй орон биш” гээд мэдэгдчихсэн шүү дээ.

За тэгэхээр эхлээд хэн нэгний мөнгө орж ирэх юм байна. Тэрнийг нь хураан аваад тараах уу, үгүй юу гэдгийг шүүх шийднэ гэж байна. Гэтэл манай Ерөнхийлөгч Монгол банканд байршуулж байгаад тараана гээд байх юм. Хуульдаа багтах юм уу, худалчдаа найдах юм уу, хэлээд өгөөч ээ.

-Хүүхдийн төлөө фондын тухай тодорхой юу ч хэлсэнгүй. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр маш тодорхой тайлбарласан шүү дээ. Хүүхдийн төлөө сан байгуулах Засгийн газрын шийдвэрийг УИХ-аар баталж байж энэ сан албан ёсоор, Засгийн газрын дэргэд байгуулагдах ёстой, хэро Баатар, Сангийн дэд сайд тэргүүтэй нөхөд шалгуулах хэрэгтэй гэсэн. Гэнэт сан байгуулаад ард түмнээс 2,11 тэрбум төгрөг яаран сандран татсан нөхөд шалав түргэн шалгуулна уу. Тэднийг шалга гэж Ерөнхийлөгч яагаад хэлсэнгүй вэ?

-Хэро Баатар энэ энхрий хайрт Ерөнхийлөгчдөө харааны шил зүүлгээч ээ, хөөрхий нүд нь анийгаад “агшаад” байх юм, өмнөөс нь бүүр ядарчихлаа.

-Манай Ерөнхийлөгч мөнгө амласаар байгаад яасан ч их өрөнд орчихсон юм. Яах гэж ингэж энэ амьтныг чадахгүй ажлыг нь хийлгэж зовоож байдаг юм бээ. Мөнгө хайгаад одоо бүр ядаргаанд орлоо, өөрийнх нь сая долларыг л бүх иргэндээ хуваагаад оногдсон оо авъя л даа. Арай амар биш үү?
-Эцэст нь, энэ хоёр жүжигчнээ аваач ээ. Хоёулаа мэргэжлийн бус, маш муухай харагдаж байна. Гучхан минутын ярилцлагад асуулт хариултаа хаашдаа л бэлдээд орсон байж сайн цээжлэхгүй яасан юм бэ?

Ядаж араас нь хатуу нэхэлтэй, хазгай явдалтай асуултыг шахуу тавиад, шахаад явсан бол үнэмшилтэй шд…гацаж ээрдэг машин шиг хэцүү юм бээээ.

Эмүжин” гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet