Богд боовоо хайрлах нь 
2021 оны 1 сарын 9

Хамгийн дуулиантай амьдардаг үлгэрийн баатар шиг хүн бол манай нэгдүгээр хүн. Хувь хувьсгалын амьдрал нь үнэхээр сонирхолтойг яана. Түүний бизнесийн амьдрал сугалаа зарж шкаф, өрөө дүүрэн мөнгөтэй болсон, чингэлэг чингэлэг спирт, одоо цагт оффшор дүүрэн мөнгө хэлбэрээр хөвөрч буй. Ер нь л их хэмжээний гэдэг хязгаарыг тогтоож байгаа юмаа даа. Женкогийн хажууд бусад нь мөнгөтэй гэж хэлэхээс ч ичмээр байдалд оруулж байна шүү дээ. Улс төрд бас энэ “өвчин” нь сэдрээстэй. Иргэддээ нэг сая төгрөг өгөхөөр оффшороо задалж байгаагаа албан ёсоор мэдээллээ.

Эр хүн энэ дайны зоригтой байхад чоно байтугай нь чацга алдах байлгүй. Өөрөө үлгэрлээд энд тэнд хав дарсан оффшороо нээчих юм бол бусад оффшорчид ч даган дуурайх магадлалтай. Мань эрийн эцсийн хүсэл ч юм уу дараагийн их нүүдлийнх нь эхний хүсэл юу вэ гэдэг тодорхой. Дахин ерөнхийлөгчөөр сонгогдох сон гэж өдрийн бодол шөнийн зүүд болж болж мэргэн арга олсон нь энэ. Хөл хорионы хүндхэн өдрүүдийг давж нийтээрээ халаасаа тэмтэрч гурилын уутаа сэгсрэх шахаж байгаа өдрүүдэд Х.Баттулга бурхны элчийн дүрээр заларлаа. “Богдоо боов хайрла” гэж бид ихэд бишрэн шүтсэн харцаар харж гэмээнэ дансанд мөнгө дон гээд ороод ирэх юм болов уу? Харин бусад нэр дэвшигчид ч тодроогүй байхад өөрийгөө аль хэдийнэ сонгогдчихсон гэж сэрүүн зүүдлээд яахав дээ. Хүний өөрийн мөнгөөр ч болов бидний дансыг мялаах гээд өөрөө улайраад байхад авахгүй гэлтэй нь биш. Авчихаар нэг л өртэй болчих юм шиг эвгүй юмаа. 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet