Амаргүй цагийн талархалгүй эзэн
2021 оны 1 сарын 5

Уг нь ойрын төсөрт Монгол төрд үзэгдээгүй тэсрэлттэй шийдэлтэй шийдэмгий Ерөнхий сайд. Харамсалтай нь амаргүй цаг үе болох улс төрийн өөрчлөлт, дэлхий нийтийг хамарсан цар тахал гээд гол гол даваа бэрхшээлүүд түүний засаглалтай таарч байгаа нь тавилан гэх үү дээ.
Гучин жилийн алдааг түүнээс нэхэж. Гуравхан жилд арилга гэж нийгмээрээ даалгаж нийтээрээ ташуурдана. Ачаа бүрийг түүнд үүрүүлээд АЛГАА ТАШИНА эсвэл алхам бүрт нь ШҮҮМЖЛЭЛЭЭР ДАЙРЧ ам өрсөн муулна. Ямар ч л гэсэн Хүрэлсүх ярьвигтай цагийн ТАЛАРХАЛ- аасаа илүү ШҮҮМЖЛЭЛ-ийн шүлсэн дундуур ачааны хүндийг үүрэн бүдрэх эрхгүй ГҮЙЖ ЯВАА ерөнхий сайд.
ХҮЙТНИЙ АМЫГ ХҮРЭЛСҮХИЙН ХЯМДРУУЛСАН ТҮЛШЭЭР ДАВНА
 Улсын нийслэлдээ сайжруулсан түлшний хоёр ч үйлдвэр бариад 3500 төгрөгийн өртөгтэй түлшийг 900 төгрөгөөр иргэддээ түгээж байна. Түлш бүрээс илүү гарсан 2600 төгрөгөө талх махандаа зориулаад өвлийн хүйтнийг дулаахан давж суугаа 230,000 өрх “ХҮЙТНИЙ АМЫГ ХҮРЭЛСҮХИЙН ТҮЛШЭЭР ДАВАХ НЬ” гээд өрх гэртээ баярлаж суугаа хүмүүсээс ӨРСӨЖ шүүмжлэх сошиал троллууд энэ нийгмийн сөрөг араншин юм даа!!!  
ХҮК ШИЙДЭЖ ХҮМҮҮС ШҮҮМЖЛЭНЭ!
Хүүхэд бүрт сар бүр 100,000 төгрөг буюу 1.250.000 хүүхдэд 300 тэрбум төгрөгийг түүний засаг шийдэж. Тэтгэвэрийн зээлтэй 200 гаруй мянган ахмадуудаа зээл тэглэж ахмад буурлуудаа өрнөөс гаргалаа. Нийгмийн даатгал, татварын хөнгөлөлтөөр нийтийг хамарсан хорио цээрийг игэдтэйгээ туулах гэж тэр чардайж чармайж байна. Шийдэл бүрийн араас шил дарсан шүүмжлэл түүний засаг дээр ирнэ!!! Гэхдээ СУУГАА ХҮН БҮДЭРДЭГГҮЙ СУУХЫГ ХҮРЭЛСҮХ ХҮСЭЭГҮЙ.
ӨМЧ ТӨРДӨӨ ҮЙЛЧИЛЖ БОЛДОГЫГ ӨНӨӨДӨР БИД ХАРЖ БАЙНА
Олон жил ашиггүй ажиллаж ирсэн (ашиггүй ч биш ашиг нь бүлэглэл, эзэддээ үйлчилдэг) төрийн өмчит компаниуд, ор мөргүй алдсан орд газрууд, эрдэс баялагаа айлын эзэн шиг хотондоо хурааж хотол олондоо зарцуулж эхэлсэн Ерөнхий сайд бол шүүмжлэлийн бай Хүрэлсүх. Алдуулаа олж ирээд ашгийг нь гаргаж ард олноороо хүртэж эхлэж байгаа нь энэ. Өвчтэй тахалтай өдөр хоногуудад олж ирсэн баялаг, хянаж цагдсан үйлдвэрүүдээсээ  0-18 насны  нэг сая хоёр зуун мянга гаруй хүүхэд бүртээ сар тутамд зуун мянгаар нь олгож. хоёр зуу гаруй мянган ахмадын тэтгэвэрийн өрийг тэглэж, хичнээн төрлийн халамж, тог, хог, дулааныг төрөөс дааж байгааг бид харлаа хүртлээ. Олны өмчийг өрхийн эзэн олон түмэндээ  үйлчилүүлж байгаа нь энэ. ИРГЭДИЙН ТАЛАРХАЛ СЭТГЭЛД ДОТРОО ГЭРЭЛТЭЖ - БҮЛЭГЛЭЛИЙН ХОРСОЛ СОШИАЛД ОВОЛЗОНО. Магадгүй алдсандаа хорссон аль эсвэл авахыг хүссэн бүлэглэлүүд мөнгө төлж хэвлэл мэдээлэл сошиал орчинд мөр даран шүүмжлэх нь жам юм даа!!!
ШҮҮМЖЛЭГЧДИЙН ШҮЛСЭН ДЭЭР ХАЛЬТИРЧИХГҮЙ БОЛ МОНГОЛ ДАВНА
Гэхдээ л ус тог хог дулаанаа улсаар даалгаад өвөлд өнөтэй суугаа улс төрийн захиалгаар шүүмжлэгч цахим тролуудаас төрийн сүлд түмний заяандаа итгэх МОНГОЛ хүн илүү олон юм даа. Шүүмжлэгчдээс залхсан иргэд шүүн тунгаах хүмүүс нь олон. Миний Монгол цар тахал цайрсан улс төржүүлсэн дайралт хоёрыг даваад гарна аа!!! Монгол Ерөнхий сайддаа итгэнэ.

ХҮРЭЛСҮХ СУУЖ БИШ ГҮЙЖ ЯВАА ЕРӨНХИЙ САЙД.
Via: Оросоогийн Түвшиндэмбэрэл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet